Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтад хамтарсан хяналт хийх аян эхлүүлээд буй . Хөдөлмөрийн чадвараа алдсан гэх ангилалд багтан халамж авдаг 60,000 хүн байдаг бөгөөд эдгээрээс 19,000-ыг нь шалган нягтлаад байна.

Үүнээс,

  • 120 хүнийг цуцалж
  • 2200 хүнийг дахин шалгаж
  • 341 хүнийг цагдаад шалгуулж
  • 267 хүний хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хугацаа заалтыг өөрчлөхөөр болжээ.