Х.Баттулга МоАХ-г өгөхгүй гэжээ
2021/10/15
Өчигдөр АН-тай холбоотой сонирхолтой үйл явдал болов. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хасаж буй тухайгаа зарласан .
Харин АН-аас хасагдсан гэх УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан.
Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан. Энэ шийдвэртэй холбоотой байлгүй л гэж бодож байгаа." гэсэн тайлбар хийсэн юм.
Тэгвэл энэ бүхний цаана юу болж байна вэ?
Д.Ганбатын хувьд "Женко" Х.Баттулгаас нүүр буруулаад удаж буй агаад тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга С.Эрдэнэ нартай илүү ойр хамтран ажиллах болсон гэнэ.
Иймээс ч Х.Баттулга нэгэнт зам салсан түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулж, өөрийн итгэлт хүн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг оронд нь тавихаар зэхэж байсан тул ийнхүү Д.Ганбат өрсөн хөдөлжээ. Мэдээж АН-ыг Х.Баттулгын талынханд алдаж болохгүй гэж үздэг С.Эрдэнэ тэргүүтнүүд өөрийн талын АН-ын Үндсэн Дүрмийн Хороо гэгчээрээ шийдвэр гаргуулан, түүнийг дэмжсэн.
Хамгийн гол нь үүний цаана АН-ыг өөрийн мэдэлд авах гэж буй Х.Баттулга ба түүнийг, тойрон хүрээлэгчдийнх нь хамт АН-аас нэгмөсөн шахах зорилготой С.Эрдэнэ тэргүүтний тэмцэл өрнөж буй нь тодорхой юм.
Одоогийн байдлаар Х.Баттулга энэ тулаанд ялагдаж, УИХ дахь АН-ын бүлэгт гэхэд л Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар гэсэн цөөхөн хүнийг эс тооцвол дийлэнхи нь хэдийн нүүр буруулжээ.
Мөн АН-ын даргаар өөрийн хүнийг томилуулах түүний санаархал ч хууль, эрх зүйн хувьд боломж тун тааруу болоод байна.
Үүнийг ч анзаарсан Х.Баттулга хэдийн Б хувилбараа боловсруулж эхэлжээ. Энэ нь шинэ нам байгуулах.
Тодруулбал тэрээр Монголын Ардчилсан Холбоо буюу МоАХ-ы Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй, харин ч удахгүй гишүүдтэйгээ биечлэн уулзаж, холбооны ажлаа эрчимжүүлнэ гэдгээ зарласан гэх. АН-аас дутахгүй гишүүнчлэл, зохион байгуулалттай энэ бүтцийг тэрээр шинээр байгуулах намынхаа суурь болгоно гэж тооцоолж байгаа аж. Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Монголын Ногоон Нам, Иргэний Зориг-Ногоон Нам зэрэг Улсын Дээд Шүүхэд дээгүүрт бичигддэг улс төрийн намын удирдлагуудтай албан бус уулзалт хийж, хамтран ажиллах тухай тандсан байна.
Юутай ч Х.Баттулга чадвал АН-ын удирдлагыг өөрийн багтаа авах, ядвал МоАХ-ы бүтцэнд суурилсан шинэ Ардчилсан Нам байгуулах зорилготой байгаа нь тодорхой болжээ.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2021/10/19
МАНингийн хамсаатныг цаазал
Зочин · 2021/10/18
Эрдэнэг маш түргэн зайлуулах хэрэгтэй Нэг хүнээс болж үндэсний хэмжээний намыаас гарч шинэ нам байгуулах юу л бол
МАН гишүүн · 2021/10/18
за арай үгүй байх шинэ нам байгууллаад ямар амжилтанд хүрэхгүй болохыг ард түмэн мэдэж байгаа Тэгээд МОАХ- гишүүд юу гэж шинэ намд орох билээ дээ Энэ бол МАН-ын хийж байгаа худал сурталчилгаа юм шүү
Хуц · 2021/10/18
Май чи
Иргэн · 2021/10/18
Баттулга төвөдийн шээс улсаа самарсан.
Бноаөа · 2021/10/17
Баттулгын түмэн зөв гэж бодож байна. Түргэлэх хэрэгтэй .
Зочин · 2021/10/17
Монгол улсыг гарах газаргүй болтол хорлосон Оросын бууны нохой Жeнко гахайг дүүжлэх өдөр ирнээ гайгүй!!!!
Зочин · 2021/10/17
Баттулга улсаа хорлоод намаа хорлоод одоо яах гээд байгаа нь сонин. Ийм шулам удах тусмаа хортой.
Зочин · 2021/10/17
Туваан өөрөө бичжээ дээ
УРВАГЧ · 2021/10/17
АН урвагчдын балагт гүн шигдсэн. Бүх зүйл урвагчдаас болсон.
Зочин · 2021/10/16
Баттулгын зөв. АН угаасаа МАН-ын шалны алчуур болсон. Ван С.Эрдэнэ үүнийг маш аймшигтай бүдүүлэг байдлаар хийсэн, ардчилсан намын гишүүдийн эрх ашгийг уландаа гишгэсэн шүү. Тэр шинэ намд нь нэгдэж орно доо. Амжилт.
Зочин · 2021/10/16
Туваан бол АН-ын нөлөө бүхий улс төрч учраас АН-д том гарз тохиолоо доо. Алдаагаа засна гэдэгт АН-д найдаж байна.
Зочин · 2021/10/16
МоАХ энэ хүнээс чөлөөлөх ёстой!!!
zochin · 2021/10/16
bitgii shaa
Иргэн · 2021/10/15
Ц.Туваан бол нэртэй хүний зүстэй хүү, Төв сайхан нутнийн түвшин сайхан залуу?! Миний рйлголтоор бол түүний зан төоөв, боловсрол хүмүүжтл нь АН-д байж үнэхээр таарахгүйгээр хүн?! АН нам бол сайн хүмүүсийн нам бол бишээ?! Социализмын үед МАН-д голгдогсодын л нам?! Тэгэхээр Ц.Тувааныг хөөсөн бол МАН-д орж иргэнийхээ эрхийг эдлэх нь түүнд тустай юм болнодоо?! гэж зөвлөмөөр байна?’
Иргэн · 2021/10/15
Ц.Туваан бол нэртэй хүний зүстэй хүү, Төв сайхан нутнийн түвшин сайхан залуу?! Миний рйлголтоор бол түүний зан төоөв, боловсрол хүмүүжтл нь АН-д байж үнэхээр таарахгүйгээр хүн?! АН нам бол сайн хүмүүсийн нам бол бишээ?! Социализмын үед МАН-д голгдогсодын л нам?! Тэгэхээр Ц.Тувааныг хөөсөн бол МАН-д орж иргэнийхээ эрхийг эдлэх нь түүнд тустай юм болнодоо?! гэж зөвлөмөөр байна?’
Иргэн · 2021/10/15
Ц.Туваан бол нэртэй хүний зүстэй хүү, Төв сайхан нутнийн түвшин сайхан залуу?! Миний рйлголтоор бол түүний зан төоөв, боловсрол хүмүүжтл нь АН-д байж үнэхээр таарахгүйгээр хүн?! АН нам бол сайн хүмүүсийн нам бол бишээ?! Социализмын үед МАН-д голгдогсодын л нам?! Тэгэхээр Ц.Тувааныг хөөсөн бол МАН-д орж иргэнийхээ эрхийг эдлэх нь түүнд тустай юм болнодоо?! гэж зөвлөмөөр байна?’
шаабар · 2021/10/15
Өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн намаа яаж ингэж хагалж бутаргаж чаддаг байнаа. Цаана нь маш том эрх ашиг, бузар бүхнээ нуух зорилго л хатгаад байна даа. Хожим ирэх урхаг дагаварыг тооцох л хэрэгтэй дээ. Битгий тийм булай зүйл байгаасай гэж итгэхийг хүсэх юм даа.