Ж.Батсуурь: Г.Занданшатар архи их уудаг болсон...

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өгчээ. Саяхан АН-ын бүлгийн дарга Д.Ганбат түүнийг бүлгээс хассан гэх мэдээлэл хийгээд байгаа юм.

Ж.Батсуурь “Д.Ганбат гишүүн бүлгийн нэрийг барьж эрх баригчидтай наймаа хийдэг, дотроо болохоор “Шийдвэрийг дага” гэж гарын үсэг зуруулдаг. “Бидэнд гурван сайдын суудал ноогдох боломжтой байна. Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулъя” гэсэн утгатай зүйл ярьсан. Бид үүнийг нь огт ойлгоогүй. Энэ бол боломжгүй зүйл.

Ардчилал бол оролцооны хэлбэр, олонхын засаглал байх ёстой. Бүлгийн шийдвэрийг зөрчөөгүй байхад ийм мэдэгдэл хийж буй нь харамсалтай. Г.Занданшатар толгойлогчтой хэсэгт Д.Ганбат гишүүн үгсэж, бүлгийн гишүүдийн гарын үсгийг худалддаг.

Би УИХ-ын дарга Г.Занданшатарыг хурлаа огт удирдаж чаддаггүй гэж ойлгодог. Байнга шүүмжлэлтэй ханддаг. Хавар АН-ынхны өлсгөлөнгийн үеэр шал согтуу, хэл нь тагнайгаа, хөл нь талбайгаа олохгүй гарч ирсэн. Үүнийг нь би хэлсэн. Ерөнхийлөгчийн тангараг өргөх үед мөн согтуу, “Халтмаагийн Хүрэлсүх” гэж шившгээ дэлгэсэн. Эдгээрийнхээ хариуд намайг чуулганд согтуу ирсэн гэж цоллосон. Би архи уудаггүй, танхимд гөлөмцүү орсон түүхгүй, орох ч үгүй.

Г.Занданшатар өөрөө байнга шахуу согтуу явдаг. Энэ нь тангараг өргөх ёслол дээр ил тод байсан. Өлсгөлөнгийн үеэр бүр зогсож чадахгүй байсан шүү дээ. Харин Г.Занданшатарын бүлэглэлтэй Д.Ганбат үгсэж, АН-ын бүлгийнхний гарын үсгийг худалддаг” гэжээ.