Эмчийн буруугаас нэг хүн амиа алдлаа
2014/05/17
Эрүүл мэндийн сайд Н.Удвал танаа
Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж мэндчилье.
Танд хандах болсон шалтгаан:
Монголын мянга мянган аврал эрж, өвчин зовлонд нирвэгдсэн ард түмэн эмч хэмээх эрхэм хүний ач буянаар эдгэрлийг олж эрүүл саруул амьдарч, эрүүл мэндийн салбарын та бүхэнд талархаж явдагт огт эргэлзэхгүй байна.
Гэвч таны хариуцсан эрүүл мэндийн салбарт эмчийн цагаан халад нөмөрчихөөд эрдэнэт хүний амь насаар тоглогсод байгаад туйлын харамсалтай байна. Эмч хүн энэрлийн дээд гэж бид ярьдаг ч энэ мэт мэр сэр бусармаг үйлдэлтэй, бузар мөртэй зарим нэг эмч нараас болж эрүүл мэндийн салбар хар толботой түүхийн хуудсыг цаашид эргүүлэхгүй байгаасай гэсэн үүднээс энэхүү захидлыг танд хаяглан бичиж байна.
Мөн үр хүүхдийнхээ халамжит эцэг болсон хайрт ханиа эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж алдсаны хариуцлагыг нэхэж, таныг хариуцлага алдсан эмчдээ хариуцлагыг нь үүрүүлж өгнө үү хэмээн хүсч байна. Та надтай адилхан эх хүн, эмэгтэй хүн.
Шударга ёсыг монголын нийгэмд тогтооно хэмээн тэмцэж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж ирсэн тууштай үнэнч улстөрч хүн гэж боддог юм. Тиймээс ханиа алдсан эхнэрийн, эцэгээ тэнгэрт үдсэнүр хүүхдүүдийн элгийг дэвтээж, үнэн зөвийг тогтоон шударгаар шийдэж, бидэнд хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хань П.Бадамжунай элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршилгүй, 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болсон эгэлгүй нэгэн байсан юм.
Тэр нэгэн аймшигт өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд “Эрхэст Оргил” хэмээх нэртэй Эрдэнэт ХХК сувиллын хамар хоолойн эмч Б.Энхбатын хувийн эмнэлэгт хамар нь битүүрээд байсан учир очиж үзүүлтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авхуулаад ир, салст нь гэмтсэн байна, зураг харж байгаад эмчилнэ гэсэн бичиг хийж өгсөн байна. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гарсан нөхөр маань эргэж бидэндээ ирсэнгүй.
Гар утсаа гэртээ орхиод явсан тул холбоо барих боломжгүй, ажил руугаа хамт явах ёстой байсан болохоор хүлээгээд сууж байтал 12 цагийн үед миний утас дуугарч Энхбат эмч ярьж байна, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэсэн. Ингээд Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход хань маань хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд ихэд зовиуртай байлаа.
Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цусны шинжилгээ, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирээд жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийж байлаа. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрххэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна.
Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэв. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар бидэнд мэдэгдэв. Бид хүлээн авахын хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад 18 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрлөө. Би хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байв. Ингээд 15 орчим минут болоод миний хань хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.
Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй, ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүйн улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд дахин дахин хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулсан гэж бодож байна.
Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, дахин давтан тунг нь хэтэртэл тарисан. Хордлого тайлах эмчилгээ эртхэн эхэлсэн бол хань минь аврагдах хугацаа хангалттай байсан л гэж бодож байна.
Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал:
1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.
2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.
3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.
4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай.
Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарсаар байтал Б.Энхбат нь өөрийн танил тал, багш нараар өөрийн алдаа дутагдлаа өмгөөлж хамгаалсан элдэв эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа нь бидэнд ойлгомжгүй сэтгэгдлийг төрүүлж байна. Гэрээсээ эрүүл саруул гарсан хүн яагаад үхэлд хүрчих вэ? Гэдэг нь тодорхой.
Ийм тодорхой зүйлийг Б.Энхбат эмч ийш тийш нь бултуулах, өөрөөсөө холдуулах, буруугаа бусад руу түлхэж өөрөө уснаас цэвэр гарах ямар ч учиргүй гэж хохирогч бид үзэж байна. Энхбат эмч талийгаачид ямар тариа хийгээд ухаан алдуулчихваа гэдэг нь хэн ч мэдэхгүй болчихоод байхад яагаад Энхбат эмч буруугүй хэмээн өмгөөлж хамгаалсан дүгнэлтүүд гараад байна гэдэг нь өөрөө Энхбат эмч эрдэнэт хүний амь насаар тоглочихоод эцэст нь ямар ч гэм зэмгүй үлдэх гэсэн увиагүй оролдлого хэмээн бид гомдоллож байгаа юм.
Миний ханийн ард 40 гаруй ажилчдынх нь ар гэр, аж амьдрал явж байсан. Тэдгээр хүмүүс миний ханьд итгэж, ирээдүйгээ даатгаж байсан. Хань маань өөрийн үнэнч шударга хөдөлмөрөөрөө 40 хүний амьдралыг авч явж, улсад татвар төлж, улсынхаа хүнд ачаанаас өөрийнхөө чадлаар үүрэлцэж явсан гавьяатай нэгэн байлаа.
Хань маань өөрийн компаниа өргөжүүлж, илүү олон хүнийг хоолонд нь хүргэж, их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь эр хүний эд хийж бүтээдэг насан дээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй эмч нэртэйхохироогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хорвоогийн мөнх бусыг зуурдаар үзүүлчихлээ.
Бидний элэг бүтэн амьдрал, аз жаргалыг нэг л хүн нэг л өдөр зүгээр үгүй хийчихлээ. Би хүүхдүүдээ өнчин гэж дуудуулахаас өр эмтэрч байна. Би ханийнхаа эзгүй гэрийн хоймрыг харж суухаас зүрх шимширч байна. Бусдыг ийм зовлонд унагачихаад буруугүй гээд булзаж зугтахыг харахаас нүд хальтирч, сэтгэл сэмэрчбайна. Шударга ёс гэж байдаг гэдэгт итгэж, шударга хүмүүс бидний энэ уй гашуугаас хуваалцаж, үнэн зөвийг тогтооход туслана хэмээн найдаж, энэхүү захидлыг бичиж байна.
Хүний амийг адгууснаас дорд үзэж бусдыг уй гашууд умбуулагч мэдлэг чадваргүй, ёс зүйгүй ийм ажилтнаа Монголын төр, Эрүүл мэндийн яам хариуцлага тооцож хүний амь хөнөөсөн хэргийг нь үүрүүлэх учиртай гэж ар гэрийн биднээс гадна манай удмынхан үзэж байна.
Ийм илэрхий хэрэгт тодорхой холбоотой хүмүүст хариуцлага тооцохгүй өнгөрүүлэх нь бусдын амь насанд аюултай. Авлига хээл хахуул, танил талын увиагүй, ичгүүр сонжуургүй эл үйлдлийг өмгөөлж хамгаалалгүй шударгаар шийдвэрлэжтаслан зогсоохын төлөө холбогдох хүмүүс шударгаар ажлаачээ гэдгийг бид шаардаж байна. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал та бидний уй гашууг хуваалцаж, шударга үнэний талд бат зогсч бидэнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5.23.58тоот, Талийгаачийн хань Л.Цогзолмаа, үр хүүхдүүдээс
Зочин · 2014/05/19
Ene muu ***iin ***** erdenetiin shuugch nariig bugdiig ni hudaldaad avtsiimuu buh hergeesee zugeer multarsaar bgaad surtsan iimerhuu hergiig yuman chinee boddoggui yum bna lee. Ene muu *****id chaduulsan buh humuusiig negdehiig sanal bolgoj bna. Unen ylnaa ta itgeerei
Зочин · 2014/05/19
Naad muu lalriin emch chin minii ahiig nasaara dulii bolgoson hun de, tuhain ued tsagdaad handsan bolovch naad emch chin ugaasa ih asuudaltai bga tiim bolohoor daraan yu bolohiig helie geed l tag bolchihson,ih l hun amitan tanidag luivarchin,erdenet uildveriin suvilaliin ed hurunguur huviin emnelegtei hurtel bolchihson gar shde,aimar gar
Зочин · 2014/05/18
emch nar ajildaa hariutslagatai baij hunii amiar toglodgoo boliochee. hun alchaad yaj taiwan baij chaddag ym bol. ene emch hun mon uu.
Зочин · 2014/05/18
hiisen hergiinhee hariutslagiig hvleej surya. shudarga vnen hezeed ylna gedegt ta itgeeree
Зочин · 2014/05/18
*****iin emch tsagdaa nar heden muu hulgaachuudaas bolj ene 2r mergejiliin ajilchid bvgd muu nertei bolj bgaa yum muusain *****uud ajilaasaa garwal taarn hvn alj hels hergeer shorond suulgaj bhaar