Эх оронч залуус Богд ууланд Мод тарьлаа
2014/05/18
“Эх орондоо хайртай залуус нэгдсээр байна” тус уриалгыг сүүлийн хоёр сарын турш олон нийт сонсож, "Амьд байгалиа хайрлъя" аян, аялалд нэгдэж дуу хоолойгоо илэрхийлсээр байна.
Өнөөдөр дэлхий нийт төдийгүй Монгол залуусын хоёдахь гэр бол, яах аргагүй цахим сүлжээ болох /фэйсбүүк ертөнц/ энэхүү олон нийтийн сүлжээгээр нийгэмд болж буй болон, болохгүй байгаа сэдвийн талаар асар олон мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байдаг. Үүнд сайн ч зүйл байгаа, муу ч зүйл байгаа. Харин сүүлийн хагас жил, цахим сүлжээгээр “247” нэртэй фэйсбүүк групп нээгдэн олон нийтийг сайн сайхан зүйлд уриалан дуудсан олон ажлыг өрнүүлж байгаа нь сайшаалтай юмаа. Тэд сар бүр нэг томоохон ажлыг өрнүүлдэг байхаар нэгдсэн, олон төрийн бус байгууллагууд, компаниуд, хувь хүмүүсийн нэгдэл юм.
Уг фэйсбүүк групп нь 1,2 дугаар сарыг хүн хүнээ хайрлах үйлсэд зориулан “Би чамд хайртай” нэртэй шүлэг яруу найргын ном гаргасан бөгөөд аль ч улс эх орны хөгжлийн түлхүүр бол утга зохиолын салбарынхан байдаг хэмээн үзэж эерэг энергээр нийгмийг, эрүүл зүйлрүү уриалан дуудаж байгаа юм.
Харин урин дулааны улирлаар тэд “Бид эх орондоо хайртай” уриалга гаргаж олон шат дараалласан ажлыг өрнүүлэн эх оронч залуусыг нэгтгэсээр байна. 3 сард Цэцээгүний оргил өөд өгсөх замын хогийг цэвэрлэсэн бол, 4 сард Сэлэнгэ аймгийн ээж Модны ойр орчмын хог болон хадаг яндрыг цэвэрлэжээ, 5сард Монголд анх удаа ЭКО автомашины жагсаалыг Чингисийн талбай дээр зохион байгууллацаж Гол санаачлагыг гаргасан “Тэнгэрийн тод тамга”НҮТББ-ын дэмжин Хийморийн овоог цэвэрлэсэн байна.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр болох 2014.05.17-нд Оюуны клуб, 247/фэйсбүүк групп, Говь-Алтай аймгийн залуучуудын фэйсбүүк группын санаачлагаар Богд уулын “ЭНХТАЙВАНЫ АМ” хэмээх дархан цаазат газар нутагт мод тарих ажлыг өрнүүлжээ.
Уг арга хэмжээнд:
- 247/ фэйсбүүк групп
- Оюуны клуб
- Говь-Алтай/ фэйсбүүк групп
- “Эрүүл мэндээрээ гоёцгооё”ТББ
- “Тэнгэрийн тод тамга”НҮТББ
- “Өглөөний хүн хөтөлбөр”
- “World wine”компани
- “Түгээлэн ундарга”ТББ
- “Colomn pictures”компани
- “BSS print”хэвлэлийн компани
- “Элит боловсролын төв”
Гэх мэт байгууллагуудын төлөөлөл болон хувь хүмүүсээс бүрдсэн 80 орчим залуус 300 гаруй суулгац тарьж “247”нэртэй төгөл үүсгэж, тарьсан суулгацаа тойруулан хашаа хатгалаа. МУСТА дуучин Г.Батсүх өөрийн уран бүтээлийн дээжээс арга хэмжээнд оролцсон залуусд ая дуугаараа мэндчилэн талархсан сэтгэлээ илэрхийлсэн бол, МУСТА яруу найрагч Я.Отгонбаяр эх орны хайрлах уриалгын дор өөрийн уран бүтээлээ уншиж залуусын сэтгэлийг бадраалаа.
Эх оронч залуус цаашид нийгэм дэх залуусын сэтгэлгээг оюунлаг байдлаар уриалсан олон ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. 2014.05.24-нд “Эрүүл мэндээрээ гоёцгооё”ТББ, “Түгээлэн ундарга”ТББ-н санаалан хэргэжүүлж буй өнчин ядуу 1000 хүүхдийг баярлуулах үйлсэд нэгдэж, Гэр хорооллын хүүхдүүдэд номын сан байгуулж өгөх, Мөн 2014 оны 6 сарын хорьдоор Төв аймгийн нутагт байрлах Ээж хадны ойр орчмыг цэвэрлэхээр зэхжээ.
Тэд “Эх орондоо хайртай” таныг ч бас нэгдээрэй хэмээн уриалж байна.