-ЦАГ НЬ БОЛОХООР БИ УЛС ТӨРД ОРНО-

УИХ-ын гишүүн Д.Арвин агсны хүү А.Одтойярилцлаа.


-Таныг УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсны хүүгэдгээр тань хүмүүс мэдэх байхТа манайуншигчдад өөрийгөө танилцуулахгүй юуХаанаямар сургууль төгссөн бэОдоо хаанаямар ажилэрхэлж байнаТаны амьдралын замналуншигчдад сонин байх болов уу?

-Намайг Од гэдэг. МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Одоо хувиараа бизнес хийж байгаа.

-Ингэхэд та айлын ганц хүү билүү?

-Тийм. Айлын ганц хүү.

-Хоёулаа ээжийн тань талаар ярилцъяД.Арвинагсан бол яах аргагүй Монголын улс төр дэх тодхүмүүсийн нэг байсанХүний орчлонгоос эртодсон нь маш олон хүнд харуусал төрүүлсэнУИХ-ын гишүүнээс буусныхаа дараа ямар ажилхийж байв

-Миний ээж нийгэмд болохгүй байгаа асуудлуудын талаар тухайн үеийн эрх баригчдад хэлж, анхааруулж, зөвлөдөг зоримог эмэгтэй байсан. Жишээлбэл, таны, миний амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээл гээд нийгмийн тулгамдсан асуудлыг байнга л хөндөж, ард иргэдийн хүчтэй дуу хоолой, төлөөлөл байсан шүү дээ. Засгийн газар чинь жирийн иргэдийг оруулдаггүй. Харуул хамгаалалттай, цагдаа сэргийлэхтэй. Тиймээс төр нийгмийн гүүр болдог чухал хүмүүсийн нэг бол яах аргагүй миний ээж байсан. Үүгээрээ ч олон нийтэд хүндлэгдсэн, алдартай байсан байх гэж боддог. Би төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага руу бараг орж үзээгүй гэхэд болно. Ээжийнхээ зараалаар ганц нэгхэн удаа л орж үзсэн. Төр биднээс ийм л алс шүү дээ.

-Д.Арвин агсан бол нэгэн үе МАН-ын нүүр царайболж байсан гишүүдийн нэгОдоо танамынхантай нь хэр харилцаатай байдаг вэ?

-Би улс төрөөр явдаггүй. Би бол спортсмен хүн. Спортоор дагнаж амьдарсан. Учир нь энэ бол миний нэг авьяас байсан л даа. Үүнийгээ алдахгүй гээд спортоороо хичээллээд л явж байна.

-Д.Арвин агсан амьдралынхаа сүүлийнжилүүдийг “нам жим” өнгөрүүлсэнУлс төр дэхжурмын нөхдийнхөө талаар юу гэж дурсдагбайв?

-Нэг их ярьдаггүй байсан.

-Улс төрийнхөн дунд хэнтэй нь илүү ойр дотнонөхөрлөж байв?

-Сайн мэдэхгүй байна. Миний бодлоор АН-тай ч ойр байсан. МАН-тай ч ойр байсан. Үзэл бодлоороо яваад байдаг юм уу яадаг юм бэ гэдгийг нь мэдэхгүй юм.

-МАН-аас гараад АН руу орсон шийдвэрийнхээталаар юу гэж ярьдаг байв?

-МАН-ынхан нь өөрсдөө холдуулсан гэж ярьдаг. Яг үнэндээ энэ талаар би баттай зүйл хэлж мэдэхгүй байна.

-Улс төрийн талаар танд юу ч ярьдаггүй байсанхэрэг үү?

-Хэдийгээр би хүү нь ч гэсэн улс төрөөр яваагүй.

-Та ээжийнхээ амины ганц хүү нь байсан шүү дээЕр нь та ээжтэйгээ хэр ярилцдагнээлттэй хүүбайв?

-Ер нь цаагуураа юу ч болоод байдаг юм бэ. Улс төрд чинь одоо аллага ч байдаг юмуу, би мэдэхгүй шүү дээ.

-Аллага аа?

-(мөрөө хавчив)

-Уг нь чийрэг сайхан биетэй эмэгтэй л харагддагбайсан шүү дээОлон нийт хүнд өвчний улмаастаалал төгссөн гээд байдагГэхдээ яг юуболчихов оо?

-Эмнэлгээр л явсан. Онош нь хавдар гэж гарсан. Гэхдээ би эмнэлгийн асуудлыг гайхдаг. Ээжид минь анхаарал яг тавьсан уу, үгүй юү гэдэгт тээнэгэлздэг. Босоод ирнэ дээ л гэж харж байсан.

-Амьдралын сүүлийн он жилүүдэд нь сэтгэлсанаа нь ямар байсан бол?

-Хэрүүл уруултай л яваад байсан шүү дээ.

-Хэнтэй?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. 

-Улс төрийн зүгээс шахалт дарамт ирж байв уу?

-Шахалт дарамт байхгүй байх аа.

-Ээжийнхээ найз нөхөдтэй та холбоотой байдагуу?

-Найз нөхөд олонтой байх. Би найз нөхдийг нь сайн мэдэхгүй байна. 

-Д.Арвин агсан бол олноор хүрээлэгдсэн хүнбайсанӨвдчихсөн байхад нь улс төрийнхүрээнийхнээс хэн нэг нь түшигнөмөр нөөлөгболж байв уу?

-Тийм олон хүн байгаагүй. Тэр нь ч болсон. Тухайн үед халамжилъя гэсэн ч боломжгүй зүйл шүү дээ. Улс төр тухайн үед бүгд хагархай бутархай, мөнгө, зугаа цэнгэл рүү хадуурчихсан. Эсвэл гадны дарамтад орчихсон байсан гэж би үздэг.

-МАНАН-ынхны зүгээс амьдралажилд тань тусдэмнөмөр нөөлөг болж байгааойр байгаа хүнбайна уу?

-Эрийн цээнд хүрсэн улс биеэ даагаад явж байгаа болохоор халамж ярьсан зүйл байхгүй байна. Би ч бодохгүй байна. өөрөө болгочихъё л гэж явна. Цаг нь болохоор би улс төрд орно.

-Д.Арвин гэж хувь улстөрч Монголын хөгжилцэцэглэлтийн талаар юу ярьдагямар үзэлбодолтой хүн байв?

-Ээж маань өөрийнхөө л хүчээр бүхнээ босгосон хүчирхэг эмэгтэй. Түмэнд үнэлэгдэх олон ажил хийсэн болохоор төрийн түшээгээр сонгогдож гарсан. Өөрөө л ажил хийж хөдөлмөрлөөд тэр байр суурьд хүрсэн. Ээж минь тухайн үед хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгэм зэрэг чиглэлд олон ажил хийж түүгээрээ улс төрд үнэлэгдэж дээшээ гарсан. Би бол өөрийнх нь хүч чадал гэж бодож байгаа. Ер нь миний ээж эрс зоримог хүн байсан. 

Хийх үйлдлээ хэнээр ч заалгахгүй, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг байсан. Олон нийт ч үүнийг нь мэдэх биз ээ. Улс төр дэх "томчуудын" өмнөөс ганц дуугардаг эрсхэн эмэгтэй л байсан шүү дээ.

-Та хамаатан садангуудтайгаа хэр холбоотойбайдаг вэ?

-Хааяа уулзчихаад л явж байгаа.

-Та хүний ганц хүү болохоор ээжийгээ үгүйлдэг лбайлгүй дээ?

-Мэдээж санаж, үгүйлэлгүй яах вэ.

Р.ХИШИГЖАРГАЛ