Уламжлалт байрлалаас үнэндээ залхаж байнаа
2014/05/18
Би одоогоос хоёр жилийн өмнө найз бүсгүйтэй болсон. Анхандаа өөлөхийн аргагүй сайхан байсан.
Сүүлийн нэг жил, хамт амьдраад ирсэн чинь айхтар хартай нэг л биш байгааг мэдрэх боллоо. Орой ажлын цаг дуусангуут хаана байна? Хэзээ ирэх гээд байна? Хажууд чинь юун эмэгтэй байгаа юм? гээд л арван минут тутам залгана. Бас миний гар утас, Яахуу чат, ФБ гээд бүгдийг нь шалгадаг. Нэг эмэгтэй хүн байх юм бол уурлаад л...
Энэ амьдрал мөн үү? Би хэзээ ч тэр хүнийг хуурч байгаагүй. Ингэх тусам нь хуурмаар санагдах боллоо. Ядаж байхад сексдэхдээ ганцхан уламжлалт байрлалаар хийнэ. Өөрөөр хийх гэхээр бузар булай юм хийх гэж байгаа шиг л ярина.
Үнэндээ энэ эмэгтэйгээс, энэ хардалт сэрдэлт, уламжлалт секс ер нь бүх юмнаас нь залхаад байна.
Гуйж, аргадаж, загнаж, учирлаж, бүүр хэрэлдэж үдлээ. Эмэгтэй хүнд ямар гар хүрэлтэй нь биш. Яаж энэ сонин занг нь засах вэ?