Мисс Х.Бадамгэрэл “Говь кашмер” шоуны шилдгийн шилдэг нь байлаа
2014/05/18
Монголын хувцас загварын энэ цаг үеийн шилдгүүд чуулсан “Nomadic Chic by Gobi Cashmere” хэмээх нэгэн гайхалтай шоу, арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болж өнгөрлөө. Тэрбээр “Говь” ХК-иас санаачлан Монголын Үндэсний Дизайнеруудын холбоотой хамтран Монголд анх энэхүү шоуг зохион байгуулсан бөгөөд Монголын ноолууран хувцас загварын хөгжил, моделиудын ур чадварыг дэлхийд таниулах нэгэн шинэ алхам болсон гэдгээрээ онцлог байлаа. Мөн тус шоу нь таван тивийн 193 орны 400 орчим сая өрх айлд хүрдэг загварын ертөнцийн хамгийн том суваг болох “Fаshion TV”-ээр цацагдахаараа ихээхэн онцлог болсон юм.
Шоунд манай улсын загварын агентлагуудын шилдэг моделиуд оролцож үндэсний хэв маягийг тусгасан загварууд болоод бусад олон гайхалтай загваруудыг амилуулж дэлхийд Монгол ноолуур, Монголын загварын ертөнцийг гайхамшгийг мэдрүүлсэн юм.
Энэ дашрамд дуулгахад шоунд оролцсон монголын шилдэг моделиудын түүчээ болж “Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра загварын агентлагийн захирал, Мисс Х.Бадамгэрэл тус шоуны онцлох загварыг амилуулж, шилдгийн шилдэг болохоо эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа “Fаshion TV”-ийн сая сая үзэгчдэд харуулсан юм. Ийнхүү Монголын энэ цаг үеийн хувцас загварын шилдгүүд чуулсан “Nomadic Chic by Gobi Cashmere” шоуны тайзыг Мисс Х.Бадамгэрэл чимэж чадлаа.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх