Хамт архи уусан эрэгтэйнхээ зүрхэнд хутгалж амийг нь хөнөөжээ
2021/11/12

Өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн нийтийн байрнаас бусдад хутгалуулж нас барсан байж болзошгүй эрэгтэйн цогцсыг олжээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, 29 настай эрэгтэйг 31 настай эмэгтэй цээжинд хутгалж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байна. Хэргийн газраас хохирогчийг хөнөөсөн байж болзошгүй олон тооны хутга, заазуур, архины шил олсон байна.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					