УИХ-ын сонгуульд нэр дэвшин иргэд сонгогчдод “Чокопай” тарааж паянгаа тарьсан Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт холдинг” компани чанаргүй барилга,  хулхи байдлаараа  хар дансанд орсон гэж хэлж болно.  Хууль бус үйлдэл хийлээ гэж байнга дуулддаг энэ байгууллага”Оргил” рашаан сувилалыг үгүй хийх атгаг санааг агуулж байна.  

Тодруулбал, “Оргил” рашаан сувиллын газраас 2007 оны тавдугаар сарын 25-ны өдөр 248 тоот тогтоолоо гаргаж, чийрэгжүүлэлтийн кабинет бариулахаар болжээ.Харин чийрэгжүүлэлтийн кабинет нь “Оргил стар” хэмээх орон сууцны хотхон болж хувирсан байна. 

Хууль ийнхү зөрчсөн нь “Өндөр буянт” холдингийнхонд багадсан бололтой юм.   Усны тухай, Эрүүл мэндийн тухай, Рашааны тухай хуулийг зөрчсөн.  Үүнийг нь тогтоосон.  

 Тэгвэл энэхүү хууль бус үйлдлээс болж өнөөдөр гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашааны найрлага өөрчлөгдөх, үгүй болох аюул тулгараад байна.  Тэгтэл Оргил рашаан сувилалд нийслэлчүүд  эмчилгээ сувилгаа хийлгэдэг.  Ингэж нийслэлчүүдийн эрүүл мэндээр тоглох хэтийдсэн эрх мэдэлтэй  “Өндөр буянт” холдингд хариуцлага тооцуулмаар байна.  

Учир нь “Өндөр буянт” холдингийн хариуцлагагүй байдлаас олон хүний алтан амь эрсдсэн.  Ойрын гурван жишээ:

  • Тусгаар тогтнолын ордонг  барих үед буюу 2011 оны гуравдугаар сард гагнуурчин залуу амь насаа алдсан юм. Өвлийн ид хүйтэнд барилга угсралтын ажил хийх хориотой ч хүйтэнд гагнуур хийснээс дэлбэрч нэг хүн амь эрсэдсэн ажээ.
  • Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хорооллын барилгын 16 давхраас аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас туслах ажилтан нь унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны 8-р сард гарсан.
  • 2014 он гарсаар  СБД-ийн I хорооны нутаг дэвсгэрт “Өндөрбуянт холдинг” ХХК-ний гүйцэтгэж буй барилга дээр гарсан осол. /Баригдаж буй барилгын 9-р давхарт ажилтан П.Пүрэвсүрэн парнаас хий авах явцад хий авагч буудсанаас нас барсан.

 

Хүний амиар тоглосон энэ байгууллага нийслэлчүүдийн эрүүл мэндийг гаргуунд нь гаргаж, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй аашилж байгааг хэрхэн ойлгох вэ? Хариуцлага тооцох цаг болсон юм биш үү?