“Богд Зонхова”-гийн барилгын ажлыг зогсоох чиглэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгчээ
2021/11/22
Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр нийслэлд байрлах Тасганы овоон дээр баригдаж “Богд Зонхова” цогцолбор сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.
Улмаар Соёлын Сайд нь өнөө өглөө яаран сандран мэдэгдэл гэгчийг цахим хуудастаа нийтлэн, УИХ, Засгийн Газрын шийдэх ёстой асуудлыг дур мэдэн шийдсэн мэт тайлбарласан байв.
Мөн УИХ-ын гишүүдээс энэхүү “Богд Зонхова”-гийн хөшөөт цогцолбор гэгчийн тухай мэддэг хүн бараг олдоогүй юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ тухай: "Засгийн газар 2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэхүү цогцолборын санхүүжилтыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн. Иргэдийн зүгээс маш их шүүмжлэл ирж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч нэр бүхий хүмүүсийг дуудаж чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газар “Богд Зонхова” цогцолборт төсөвлөгдсөн хөрөнгийг царцааж, эрүүл мэндийн салбарт зориулах шийдвэрийг ойрын үед гаргахаар болжээ.
Засгийн газар Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ойрын үед УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлнэ" гэлээ.
Өөрөөр хэлбэл “Богд Зонхова”-гийн хөшөөт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэх санаачилгыг Засгийн Газар гаргасан бол зогсоох чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгсөн болж таарч байна.
Зочин · 2021/11/22
Тэгээд зандан даргаа огцруул ажлаа дандаа дутуу хийлэг сүг юмаа