Хаянаа МИАТ-ийн хэрэгт орооцолджээ
2013/04/15
МИАТ-ийн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр улам олширч, энэ хэрэгтэй холбоотой элдэв баримтууд ч ар араасаа цувран гарч ирсээр байна. Өргөн хүрээг хамарсан энэ хэрэгт явж явж “Номин талст “ хамтлагийн дуучин Хаянхярваа хүртэл орооцолджээ.
Гэхдээ тэрбээр энэ тухай мэдээлэл энд тэнд гараад ирэх вий хэмээн их л эмээж ичиж байгаа бололтой өөрийг нь “шиншилсэн ” хэвлэлийнхэнтэй танил талаараа дамжуулан уулзаж “ Та нар энэ тухай олон нийтэд мэдээлж болохгүй шүү “ гээд мөнгө тарааж яваа аж.
Хаянаа МИАТ-ийн хэрэгт ямар сэжимээр холбогдсон болоод ингэж сандарч явна вэ гээд судлаад үзтэл тэрбээр хэргийн гол холбогдогч Ч.Хоролсүрэнгийн хөрөнгө оруулж, ивээн тэтгэж байгуулсан “ Айр маркет” хэмээх онгоцны тийз борлуулдаг компанийн эзэд болох Д.Баасандорж, Г.Хатанбаатар нартай гүн зузаан холбоотой юм байна. Энэ хоёр нь Ч.Хоролсүрэнг МИАТ компанийн санхүү эрхэлсэн орлогч захирал байх үед МИАТ-ийн маркетингийн албанд ажиллаж байсан залуус төдийгүй Ч.Хоролсүрэнгийн итгэлтэй найзууд, ганзага түрийвч нэгтэй хүмүүс гэдгийг хуулийнхан олж тогтоогоод байгаа юм. Тэр гурав нийлж чамгүй зүйл нааш цааш болгосон бололтой Ч.Хоролсүрэнг баригдсаны дараахан Хатанбаатар нь Хонконгруу, Баасандорж нь Сингапурлуу зугтаад байгаа билээ.
Харин ийнхүү явахдаа “Номин талст“-ын Хаянаад арын албаа залгуулах итгэл хүлээлгэжээ. Хуулийнхан үүнийг олж мэдээд Хаянааг байцааж Хатанбаатар дарга нь Хонконгийн хаахна, Баасандорж нь Сингапурын ямар гудамжны хэдэн тоот байранд нуугдаж байгааг асууж байцааж байгаа юмсанж.
Урлагаас хөндийрч улс төрд эрчимтэй шургалсан Хаянаа МИАТ-ын гэгдэх Б.Эрдэнэбилэгийг АМГ-ын дэд дарга байхад дүү Б.Мандахбаяртай нь үй зайгүй нөхөрлөж байжээ. Үний хүчинд Б.Эрдэнэбилэг даргаас ашигт малтмалын 4 тусгай зөвшөөрөл авсан талаар зарим эх сурвалж мэдээлж байх юм. АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хууль бусаар олгосон 100 гаруй лиценз цуцлагдаж байгаа бөгөөд удахгүй Хаянаагийн 4 лиценз ч цуцлагдаж мэдэх юм.
Харин энэ талаар түүнээс тодруулахад “Ийм зүйл байхгүй. Энэ бол утгагүй, худал мэдээлэл. Миний хувьд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн зүйл байхгүй” гэсэн. Ямартай ч үнэн мөрийг цаг хугацаа л харуулах байх" гэсэн хариултыг өгчээ.
Эх сурвалж : Ноцтой мэдээ сонин.
Зочин · 2013/04/16
Ee hohiidoo.ene zaluu.Yum yumiig l hiij yawna daa.yaj bayan targan,darga bolohwe geed l.Orowdchihloo.
Зочин · 2013/04/15
эх сурвалж shuud.mn gej bas bicheechee