Хамт архи уусан эмэгтэйнхээ амийг хөнөөж, цогцсыг машинтай нь хамт шатаажээ
2021/12/03
Говь-Алтай аймгийн харъяат иргэн Б нь Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт үл таних 45 настай, эмэгтэй М.Б-тэй таарч хамт архи уужээ. Улмаар талийчтай маргалдаж, чулуугаар толгой руу нь цохин амь насыг нь хохироосон байна.
Б нь талийгаачийн амийг хөнөөснийхөө дараа үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “талийгаач М.Б-н цогцосын толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчдийн шаталт явагдсан тул гэмтэл тогтоох боломжгүй” хэмээн гарчээ.
Мөн х Б шүүх хуралдааны явцад үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан бөгөөд үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон аж.
Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 11 жилийн хугацаагаар хорих, мөн оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн байна. Мөн хохирогчийн гэр бүлд 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийг яллагдагчаас гаргуулахаар шийджээ.
тангадууд · 2021/12/05
Говь-Алтайд тангад ,сартуулууд дүүрэн байдаг.Тэдэнд хүн чанар огт байхгүй. Раднаасэд, Энх-Амгалан нар өөрдсөө тангад угсааны улс
Зочин · 2021/12/04
Говь Алтайгаас сонгогдсон гишүүд нь хүртэл олиггүй хүмүүс байх юм. Хэрэгтний хөөн хэлэлцэх хугацааг богниосгож, оймсондоо мөнгөө хийдэг авилгачдыг төрүүлсэн.
Зочин · 2021/12/03
говь алтайхан ямар хүний мөсгүй хүмүүс вэ