“Гэгээн муза” наадмын шилдгийн шилдгүүд тодорлоо
2014/05/19
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадмын "Чингисийн талбай"-д улаан хивсний ёслолоор эхэлсэн юм.
Шилдгийн шилдэг уран бүтээл: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид.
ДРАМ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- “Кихот ноён” /УДЭТеатр/
- “Сэрүүн хасын нууц” /”Х-ТҮЦ” продакшн/
- “Хоёр хүний дэмийрэл” /Египтын “Давалгаа” театр/
- “Сандал” /”Вlаск bох” театр/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг хөгжмийн зохиолч: “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр
- Шилдэг зураач: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд
- Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар
- Шилдэг эмэгтэй туслах дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
- Шилдэг эрэгтэй гол дүр: “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан
- Шилдэг эмэгтэй гол дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг
- Шилдэг найруулагч: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар.
ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
- Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
- Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
- Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
- ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг хөгжмийн зохиолч: ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгий бүтээл "Монгол шатрын домог" Х.Дорноо
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын бүтээл "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчинБ.Сарантуяа
- Шилдэг эрэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн
- Шилдэг эмэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг
- Шилдэг зохиолч: Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан
- Шилдэг найруулагч: ӨМӨЗО-ы “Монгол шатрын домог” жүжгээр найруулагч Г.Навчинхуар.
НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
- “Наташагийн мөрөөдөл” /Монгол/
- “Солиорол” /Монгол/
- “Бичлэг” /Монгол/
- “Шүтээн гэмээр диван” /Монгол/
- “Хүний дуу хоолой” /Тува/
- “Хүлээлт” /Серби/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг эмэгтэй жүжигчин: "Black Box" театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир
- Шилдэг эрэгтэй гол дүр: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр Г.Мөнхжаргал
- Шилдэг зохиолч: “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид
- Шилдэг тайзны зураач: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр С.Мягмар
- Шилдэг найруулагч: “Тэнгэрийн аялгуу” жүжгийн найруулагч Д.Сангибат.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- Драмын театрын бүтээл “Норовын намтар"
- Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага”
- Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
- “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг тайзны зураач: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга
- Шилдэг хөгжмийн зохиолч: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
- Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл "Норовын намтар" жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Д.Болортуяа
- Шилдэг эрэгтэй гол дүр: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн дүрээр А.Чингүүн
- Шилдэг эмэгтэй гол дүр: Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл
- Шилдэг найруулагч: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн найруулагч Ч.Түвшин.
Иргэн · 2014/05/20
Урлагынхан одоо бүгдээрээ турмаар юм аа. Хэтэрхий тарган, будагтай нөхдүүд л алхаад байхын. Бас гоё болох гээд хэтэрхий хүн хүнд чимэглэл зүүгээд огтхон ч сайхан харагдахгүй гоё л нь ихэдсэн ёолкны мод шиг л байна. Уул нь урлаг, урлагын хүмүүс чинь ард бидэндээ үлгэр жишээ үзүүлж байх ёстой хүмүүс биз дээ. Нийтээрээ турах хөдөлгөөн явуулж эрүүл, сайхан харагдацгаая бүгдээрээ.