Нөхрийн маань бичлэгийг ил болготол өлсгөлөн зарлана
2021/12/13
Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Тухайн алба хаагчийн эхнэр нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ:
“Прокурорт хүсэлт гаргаад зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргаад өгнө. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно” гэв.
DR. PRADHAN · 2021/12/19
Зочин · 2021/12/13