АН: Э.Бат-Үүлийг нэн даруй суллахыг шаардаж байна
2021/12/17
Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг улс төрийн хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлж буйг эрс буруушааж, нэн даруй суллахыг шаардаж байна
2021 оны 12-р сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүлд дөрвөн жилийн хилс хэрэг тулгаж, хорих ял оноолоо.
Ардчилсан Монгол Улсад эрх чөлөөг авчирсан, эрх чөлөөний харуул, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг санаачилсан, хэрэгжүүлснийхээ төлөө гүтгүүлж, зүй бусаар шийтгүүллээ
Э.Бат-Үүл бол ардчилсан үзэл санааны бэлэг тэмдэг, нийгмийн тайван замын шилжилтийн удирдагчдын нэг, иргэн төвтэй ардчиллыг тууштай хамгаалагч, дэмжигч, хэрэгжүүлэгч нь юм. Түүнийг зүй бусаар буруутгаж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 зүйлийн нэг дэх хэсэгт заасан Эрх мэдлээ урвуулан ашиглах агуулгатай хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл ардчиллын баатрыг хохирол үгүй, хохирогч үгүй хэрэгт буруутган яллаж байгаа нь шударга бус, шууд улс төрийн зорилготой, захиалгат хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.
Сүүлийн жилүүүдэд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчдыг улс төрийн зорилгоор толгой дараалан зохион байгуулалттай гүтгэн доромжлох, нийгмээр үзэн ядуулах, ял төлөвлөх жигшүүрт үйлдэл удаа дараа гарч, газар авч байгаа нь Монгол төрийн үндэс суурь ганхах, ардчилсан нийгэмд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрлээ. Гэвч ардчилсан үзэл санааг хамгаалагч, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч Монголын мянга мянган иргэд, залуу үе энэхүү зүй бус явдлыг жигшин эсэргүүцэж байгааг эрх баригчид, түүний захиалгыг хэрэгжүүлэгчид мэдэх ёстой.
Хийсэн, санаачилсан, эхлүүлсэн, тэмцсэн эх оронч сэхээтнүүдээ устгаад, улс монголынхоо ирээдүй хойчийн эрх чөлөөт хүсэл зоригийг мохоодог жигшүүрт аргад Монголын төр дахин автаж, хэлмэгдүүлэлтийн хар саварт эрх чөлөө амь тавихгүй гэдгийг сана.
Э.Бат-Үүл бол хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн суурь зарчмуудыг хамгаалагч бөгөд түүнийг хувь хүнийх нь хувьд, нийгмийн зүтгэлтэнийх нь хувьд, ардчиллын бэлэг тэмдэг, дуу хоолой болсоных нь хувьд мянга мянган иргэд маань хүндэтгэн дэмждэг билээ. Түүнийг ийнхүү хилсээр, улс төрийн явцуу зорилгоор эрх, эрх чөлөөнд нь халдаж, давхар стандарт гаргаж буй бусармаг үйлдлийг Ардчилсан нам эрс буруушааж, түүнийг нэн даруй суллахыг шаардаж байна.
bat · 2021/12/19
Хэрэг хийсэн бол хууль шүүхийн өмнө хэн байх нь хамаагүй ялаа эдэл АН эрхмүүдээ та нар үүнийг мэдэх үү
yumand ynen gej baidag bol ene ydaa men baih!!! · 2021/12/18
Mongol ylsad sydraga yum baihgyi bolgoson hydlaa baatar s dee!!
Зочин · 2021/12/18
hutsalgui zail. yamar ch baatar bish harin adgiin novsh uvgun
zov l gazraa yavsan bn · 2021/12/17
naad hudlaa baataraa dahiad shuuj yaliig ni nem. muu luivarchin.bat uul
Зочин · 2021/12/17
Bid narin tuluu buu shiidem bariad hentei daitaj baatar bolsim be ? Heden daisan ustgasan yum be ? Erelheg gavyanih n tuuh bidend sonin bn shde! Sonsoy l doo !
Зочин · 2021/12/17
mongol shudrag es togtoh nee.luivarchin uulen ust
Жавзанорлом · 2021/12/17
Батүүл ажил хгээд бдг алдаатай хүн . Зүгээр л зувчуулж бсан бол еөк бх бсн
Зочин · 2021/12/17
Яг тэгсэн гэдэг Тэгээд төриин орон сууцны кампаниас мөнгө гаргуулж Бэрэн кампанид өгч байж хүүгиинхээ кампанииг зарсан нь ойлгомжтой л байгаа биздээ Түүнээс биш бараг л цаасан дээрх кампанииг 5тербумаар хэн авах билээҮүнээс болж тэр гэр хорооллын айлууд аль ч үгүй хоцорсон гэсэн биздээ
ц · 2021/12/17
ц.элбэгдоржийн баатар байх даа.хулгайч баатар байдаггүй байхөө
зочин · 2021/12/17
Дүү нар минь Бат-Үүл та нарын төлөө явсан Баатар хүн шүү. Эрх тэгш байя гэж энэ хэлсэн тэмцсэн.
Зочин · 2021/12/17
Юун ардчиллын баатар вэ? Ардчилал гэж нэг үг тогтоож авсанаас биш утгыг нь ч ойлгоогүй, социализм гэдэг орос үгийг тогтоосноос биш монголд ямар утгатайг ч мэдэхгүй, харийг дуурайж хийрхсэн гурвын л нэг ш дээ.
zochin, · 2021/12/17
sullaachee , free for Bat Uul !!!!
хүннү · 2021/12/17
АН-хаан... Ард олон бид ойлгохдоо, Улсын баатарын хүү компаниа Бэрэн ХХК-д зарах болж. Тэр Бэрэн нь Гэр хороололын дахин төлөвлөлтөөр Орон сууцны барилга барих санхүүжилт болох 9 тэрбумыг ТОСК-с аваад 5,5 тэрбумаар нь Улсын баатарын хүүгийн компанийг авсан боллтой. Эцэст нь баахан айл газар ч үгүй байр ч үгүй хоосон хоцорсон байна. Бат-Үүл үүнд ямар буруутай вэ? ТОСК-ын захирал Гантулгыг дарамталж байгаад 9 тэрбумыг Бэрэнрүү шилжүүллүүлсэн. Тэгэхгүй бол хүүгийх нь компани зарагдаж өгөхгүй байж. Бид зөв ойгож уу?
zochin · 2021/12/17
huue yagaad be zuv gazarluu n yavsan yum bich uu