Өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2014/05/20
Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Тус өдрийг угтан Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос НЗДТГ, Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран “ӨМГӨӨЛӨГЧ-ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” өдөрлөгийг ирэх баасан гаригт буюу энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын талбай болон Нийслэлийн бүх дүүргийн Иргэний танхимд зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх юм. Иймд иргэд ирэх баасан гаригт Тусгаар тогтнолын талбай болоод харьяа дүүргийнхээ Иргэний танхимд хүрэлцэн ирж мэргэжлийн өмгөөлөгчдөөс өөрсдийн сонирхсон асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах боломжтой.