Одоогоос 12 жилийн өмнө буюу 2002 оны 8-р сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн  3-р хорооны нутаг дэвсгэрт Зүтгүүрийн депогийн сэлгээний туслах зам дээр М1263-р илчит тэргээр сэлгээ хийхдээ сэлгээний ажил хийх зааврын 2-р бүлгийн 11-д заасан заалтыг зөрчиж туслах машинчгүй явснаас Г.Пүрэвзаяа, Х.Чулуун-Эрдэнэ нарыг шүргэж, Г.Пүрэвзаяагийн биед хүнд, Х.Чулуун-Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Энэ ослын улмаас тухайн үед зургаан настай байсан  Г.Пүрэвзаяа охины зүүн гар нь бугалганы хэсгээр, баруун гар нь 3, 4, 5-р хуруу нь алга хавсарч тайрагдсан. Мөн баруун хөл нь шилбэ, шагай хэсгээр 3 хугаралттай, зүүн хөл нь гуя шагай, шилбэ хэсгээрээ түлэгдэлттэй, нуруу нь зулгаралттай, толгой нь зүүн хэсэгтээ том хагаралттай, дагз хэсгээрээ 7 хагаралттай нийт 8 оёдол тавиулсан байдаг.  Өөрөөр хэлбэл охиныг  90 хувийн  хөдөлмөрийн чадвар алдагдалтай болгосон.  

Осолд орсны дараа Төмөр замын байгууллагаас 60 000 төгрөг өгсөн. Төмөр замын удирдлага туслана хэмээн 500 000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна. Тэгтэл ослоос 2004 оныг хүртэл охины эмчилгээ болон протез хийлгэхэд нийт 13 645 300 төгрөгийг зарцуулсан байх юм.

Осол болсон газар нь хүн орох зориулалттай, хориглосон тэмдэг, тэмдэглэл байхгүй, торон хашаагүй, газар байсан.

Тэгвэл энэ хэрэгт гэм буруутай этгээдүүд нь   

  1. ТЗХЭГ-ын даргын 1997 оны 2-р сарын 15-ны өдрийн  А/49 тоот тушаалаар  батлагдсан төмөр замын  техник ашиглалтын  дүрмийн  15-р зүйлийн 26-в “Сэлгээ хийх үед зүтгүүрийн  бригад зас дээр  байгаа сум, хүмүүсийн байрлал, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг  хангаж ажиллах үүрэгтэй” гэсэн заалтыг  
  2. УБТК-ын Зүтгүүрийн депогийн ТЧ-2-ын 2000 оны 7-р сарын 6-ны өдрийн тушаалаар  баталсан  Зүтгүүрийн  депогийн замуудад сэлгээний ажл хийх зааврын  2-11-д зүтгүүрийн бригад  туслах машинчгүй зүтгүүр жолоодохыг  хориголоно гэсэн заалт
  3. ТЗХЭГ-ын даргын  1989 оны 6-р сарын 29-ний дөрийн  тушаалаар батлагдсан Дохиоллын зааврын  7-9-д “сэлгээ хийж  байгаа галт тэрэгний зүтгүүрийн  өмнө хойно бамбайн ялуун дээр машинчийн  талд тус бүр нэг тунгалаг гэхэл байна гэсэн заалт”
  4. Сэлгээ хийх зааврын  9-23-л “найруулагчийн бригад буюу ерөнхий даамал үйлчилшээгүй сэлгээний зүтгүүрийн ы хөдөлгөөний өгөгдсөн районд хийх сэлгээг захирах эрхтэй нэг ажилтан удирдана” гэсэн заалтчуудыг  зөрчигдсөн байгаа юм.  

Нөгөө талаар Зүтгүүрийн  вагон  депо нь  1996 оны 5-р сарын 6-ны өдөр батлагдсан Төмөр замын аюулгүй  байдлын тухай хуулийн 4-р зүйл “сэлгээний  хөдөлгөөн хийдэг дэвсгэр  нутгийг  төмөр замын аюултай бүс гэнэ. Энэ зурюас хэсэгт төмөр замын  болон салбар зам эзэмшигч байгууллага хаалт, хамгаалал хийнэ.” Мөн хуулийн  5-р зүйл “Аюултай бүх нь аюулгүй байдлыг  хангахуйц гэрэлтүүлэгтэй байна” гэсэн заалтыг биелүүлээгүйгээс хүмүүс түүгээр сул зорчих, галт тэргэнд дайрагдах нөхцөл үүссэн байгаа юм.  

Ийм байхад  Монгол улсын шүүхийн байгууллага хүүхэд дайрсан гэмт этгээдүүд болон ажилдаа хариуцлагагүй хандсан газруудыг өмгөөлж, цагаатгасан шийдвэр гаргасан байна.  

 Тэгвэл энэ хэргийн хохирогч охин өнөөдөр 18 настай бөгөөд  өнгөрсөн хугацаанд ослоос  авсан гэмтлийнхээ улмаас  шөнө унтаж чадахгүй байнга өвчин намдаагч эм хэрэглэдэг болжээ. Мөн  эх орондоо болон  гадаадад олон удаа хагалгаанд  орсон.  Энэ зардал нь дээр дурьдсан зардалтай нийлээд 30 орчим сая төгрөг болж байгаа юм. Тэгтэл өөрсдийнхөө буруугаас  хүүхэд вагоноор дайрсан ажилтан,  түүний ажилладаг  албан газар нэг ч удаа албан ёсоор уучлалт гуйж, туслах санал гаргаж байгаагүй ажээ.  

Одоо ч  Г.Пүрэвзаяа охин дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд  өөрийг нь ийм болгочихоод хариуцлага хүлээхгүй байгаа хүмүүсийг  хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болжээ.

Охин өдгөө дээд боловсрол эзэмшихийг ч хүсч төлөвлөсөн байна.

Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн чадвраа  90 хувиар алдсан Г.Пүрэвзаяа  охиныг  ээж  Б.Гэрэлмаа нь  асарч байсан бөгөөд  ажил хийх боломжгүй байсан.  Тиймээс  Монголчуудаас эмчилгээний болон өмгөөлөгчийн зардалд  тус болохыг хүсч байгаа юм. Г.Пүрэвзаяа охины зовлонгоор  ашиг хонжоо хийх гэсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан тул охин ээж Б.Гэрэлмаагийнхаа нэр дээр хаан банкны данс нээлгэсэн байна.

Г.Пүрэвзаяа охинд туслахыг хүсвэл:  Б.Гэрэлмаагийн Хаан банкны 5720-41-0157 тоот данс болон  8819 2327 дугаарын утсаар холбогдох боломжтой.  

Нэг ч гэсэн охины хүсэл мөрөөдөл биелэж, гэмт этгээдүүдэд ял завших боломжийг олгохгүй байхын төлөө охинд тусалцгаая.