Нийслэлийн орон тоо 27.2, цалингийн зардал 94.6 хувиар нэмэгджээ
2014/05/20
УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Гантөмөр, бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан нар “Нийслэлийн данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ үеэр нийслэлийн бүтэц, орон тоо, зардал сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдэж байгааг тоо баримтад түшиглэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, данхайсан бүтцийн хамгийн том жишээ болж байгаа нийслэлийн бүтэц, орон тоо, их хэмжээний зардлыг төсвийн хэмнэлттэй уялдуулан шийдэх шаардлагатай гэж үзэж байна.
№ |
ОГНОО АГУУЛГА |
2012 он |
2014 он |
Тайлбар |
|
1 |
2013.11.28-ны өдөр хуралдсан 13-р хуралдаанаар хэлэлцсэн “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-ын 5.2-т МАН-ын бүлгийн саналаар “Нийслэлд удирдлагын бүтцийн шинэчлэл хийх хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар батлуулан, цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгуулсан. |
- |
- |
Өнөөдрийг хүртэл энэ асуудал НИТХ-д танилцуулагдаж шийдвэрлэгдээгүй байна. |
|
2 |
2014.03.27-ны өдрийн НИТХ-ын 16-р Хуралдаанд МАН-ын бүлэг дахин санал тавьж НЗД бөгөөд Улаанбаар хотын захирагч Э.Бат-Үүлд 3 дугаар тэмдэглэлээр 4 дүгээр сард багтаан танилцуулахаар үүрэг өгөгдсөн. |
- |
- |
||
3 |
Нийслэлийн бүтэц, орон тоо |
Нутгийн захиргааны байгууллага |
3809 хүн |
5210 хүн |
Орон тоо 2900 буюу 27,2 %-иар өссөн. Цалингийн зардал 24.4 тэрбум буюу 94,6%-иар өссөн. |
4 |
Нийслэлийн төсвөөс санхүүждэг |
6860 хүн |
8359 хүн |
||
5 |
Нийт дүн |
10669 |
13569 |
||
6 |
Цалингийн зардал |
25.8 тэрбум |
50.2 тэрбум |
||
7 |
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /НӨҮГ/ |
57 |
74 |
2 жилийн хугацаанд 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. |
|
8 |
Нийслэлийн төсөвт /2014/ тусгагдсан зарим ажил |
УБ-орон сууц сан |
- |
10.0 тэрбум |
Иргэдэд дэмжлэг, зээл хэлбэрээр өгөх хөрөнгийн эх үүсвэр болгохоор баталсан. Одоо болтол хэрхэн яаж шийдэх эрх зүйн орчин бүрдээгүй. |
9 |
Бичил зээлийн сан |
- |
15.2 тэрбум |
||
10 |
ЖДҮйлдвэрлэлийг дэмжих сан |
- |
5.0 тэрбум |
||
11 |
Нийт дүн |
- |
30.2 тэрбум |
||
12 |
“Амины орон сууцтай-УБ” амлалтын хүрээнд |
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар |
763.9 сая |
2.1 тэрбум |
Дахин төлөвлөлтийн чиглэлээр иргэдэд амласан ажил өнөөдрийг хүртэл хийгдсэнгүй гэж үзэж байна. Учир нь нийт 3 удаагийн шийдвэрээр 16 байршилд дахин төлөвлөлтийн ажил эхлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн боловч эдгээр 4 байгууллага чиг үүргийн хувьд давхцалтай, аль байгууллага нь хариуцан шийдвэрлэх нь одоог болтол ойлгомжгүй байна. Асар их үргүй зардал гаргаж байгаа бөгөөд Гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба гэж чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг нь Нийслэлийн байгууллагууд өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа. |
13 |
Гэр хорооллын хөгжлийн газар |
- |
362.3 сая |
||
14 |
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгж |
1.2 тэрбум |
947.5 сая |
||
15 |
Гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба |
587.3 сая |
510.5 сая |
||
16 |
Нийт дүн |
2.5 тэрбум |
4.0 тэрбум |
||
17 |
Баянхошуу, Сэлбэ хотын шинэ дэд төвүүд байгуулах төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал |
- |
500 сая |
Улаанбаатар хотын 5 дэд төв байгуулах ажлын хүрээнд |
|
18 |
Хот тохижилтын буюу цэцэрлэгжүүлэх зардалд |
4,9 тэрбум /2013 он/ |
6,3 тэрбум |
Нийт 12,2 тэрбум төгрөг |
|
19 |
“Ногоон уут” |
3,1 тэрбум /2012 оны сүүл/ |
4,5 тэрбум /2013 он/ 6 тэрбум /2014 он/ |
Нийт 13,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. |
Зочин · 2014/05/21
ene sumya ****aj yavhiin orond AN hiij baigaa ajiliig n demjeed yavahad bolno. uern shuumjilel surug hu*****h geh shig ene t.eneg jujigee boliosoi, hend ch hereggui ajiliin sadaa