АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьж шалгаж эхэлжээ
2022/01/06
АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө баривчилж, цагдан хорьжээ. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорьж, шалгахаар болсон байна.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Д.Сарангэрэл сайдын үед буюу 2020 оны гуравдугаар сард ХӨСҮТ-д өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэргийг илрүүлж, ийнхүү цагдан хорьсон байна.
Мөн ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн “Компьютер томографын аппарат шахсан” хэрэгт “ДУБ”ХХК-ийн захирал н.Батхүү, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хамаатуулан шалгаж эхэлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь тухайн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүтэй хамтарч, энэ хэрэгт оролцсон байж болзошгүй байгаа аж.