Сурагчаа зодсон 78 дугаар сургуулийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ
2022/01/12
Нийслэлийн Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн багш сурагчдаа зодож, танхайрчээ. Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд тус сургуулийн Англи хэлний багш А нь сурагчдаа даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар зодсон байна.
Зодуулсан сурагчдын нэг болох С-ийн биеийн байдал муу, хэвтэрт оржээ. Хүүгийн нуруу, толгой хэсэгт гэмтэл авч, гэртээ эмчлүүлж байна. Хүүгийн ээж цагдаад хандаж, багшид гомдолтой байгаагаа илэрхийлсэн ч сурагчаа зодсон А багшид 300 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Иймд хүүгийн ар гэрийнхэн гомдолтой байгаа учир Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг анхаарлаа хандуулж, арга хэмжээ авч өгөхийг хэвлэлээр дамжуулан хүсжээ.
Зочин · 2022/01/13
Жинхэнэ хар пи ар гэж энэ бх даа