МҮБХ: Өөр газар шинжилгээ хийлгэсэн бөхчүүдийг нэвтрүүлэхгүй
2022/01/31
Усан бар жилийн Сар шинийн хүчит бөхийн барилдаан болохтой холбогдуулан бөхчүүд болон үзэгчдэд дараах зөвлөмжийг хүргэе.
1. Барилдаан эхлэхээс хоёроос доошгүй цагийн өмнө ирж коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах
2. Бусад эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн шинжилгээний хариугаар бөхийн өргөөнд нэвтрүүлэхгүй.
3. Эерэг гарсан тохиолдолд барилдаан үзэх боломжгүй.
4. Амны хаалтны нөөцтэй ирж цаг тутам солих, зөв зүүх хэрэгтэй.
5. Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдөх, гараа тогтмол угаах, халдваргүйжүүлэх шаардлагатай.
Бөхийн барилдаан
2022.01.31-нд 12 цагаас
2022.02.01-нд 14 цагаас тус тус эхлэх тул дээрх зөвлөмжийг заавал мөрдөөрэй.