Өнөөдөр архи согтууруулах ундаа зарах зөвшөөрөл өглөө гэдэг нь худал мэдээлэл
2022/02/01
Твиттерийн сүлжээнд Хотын даргын нэр, зургаар хуурамч хаяг нээгээд, сар шинийн баяр болж байгаа тул бүх үйлчилгээний төвүүдэд архи согтууруулах ундаа борлуулах зөвшөөрөл өглөө гэх мэдээлэл гарчээ.
Энэ хаяг өөрийнх нь твиттер хаяг биш болохыг анхаарна уу хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.
"Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байдаг тиймээс олон нийт баталгаатай эх сурвалжаас мэдээ, мэдээллээ авч байхыг хүсье" гэв.