“В” продакшн энэ жилийн уран бүтээлийн нээлтээ хийлээ
2014/05/21
“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд 2005 онд “Хайрын хүч” цомгоо гаргаснаар соло дуучныхаа карьерыг амжилттай эхлүүлсэн билээ.
Тэрбээр 2006 оны есдүгээр сарын 9-ны өдөр “В Рroduction” студийг байгуулж, шинэ залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, ‘Турван охин" гэх мэт дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.
Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг багтаж байгаа. Мөн энэ онд “В” продакшны захирал Д.Болд дуучин Б.Амархүү болон МУГЖ, Зууны манлай дуучин, поп дива Б.Сарантуяа нарын шинэ цомгийн продюсерээр ажиллаж байна. 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид4” хамтлагийн анхны бие даасан цомог “Бид4”, “Гурван охин” хамтлагийн “В” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог болох “Хурдлах тусам”-аар эхлүүллээ.
“В” продакшны захирал, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Хувцсаа тайчаад шид” цомогт багтсан “Хувцсаа тайчаад шид” дуу үзэгчдийн хүртээл болж, хөгжмийн нэвтрүүлгийн чартуудыг тэргүүлсээр байна. Мөн “Бид4” хамтлагийн анхны цомогт багтсан “Хайртай”, “Оройтоогүй" зэрэг дуунууд хэдийнээ хөгжмийн нэвтрүүлгүүдийн чартуудын дээгүүр байранд жагссаар байгаа юм. “В” продакшнаас гарч буй бүх цомгууд хөгжмийн чанар, дугаралтын хувьд мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа бөгөөд цомгуудын хөгжмийн тохируулга /mix, mastering /-ыг ОХУ-ын Москва хот дахь “/Iivo” рекордс хийж гүйцэтгэжээ. “В” продакшн 2012 оноос буюу “Монгол поп-2” цомгоос эхлэн “/ivо”рекордстойтой хамтран ажиллаж байгаа аж. Харин цомгууд мөн л “В” продакшнтай 2006 оноос хойш гэрээтэй ажилласаар ирсэн БНСУ-ын шилдэг үйлдвэрт хэвлэгджээ.
Дашрамд сонирхуулахад дуучин Д.Болдын 2006 оноос хойш бие даан гаргасан бүх цомгууд нь itunes, Аmazoп, Spotify, Googlе р1ау зэрэг цахим дэлгүүрүүдэд байршиж, 2013 оны нэгдүгээр сараас хойш борлуулагдаж байгаааж. Борлуулагдсан цагаасаа хойш цомгууд нь эрэлт ихтэй байж, монгол арр1е stогө- ийн дээгүүр байранд жагсаж байна. Шинээр гарч байгаа “Хувцсаа тайчаад шид” цомог нь ч дээр дурдсан дижитал дэлгүүрүүдээр борлуулагдах ажээ. Мөн iphone, ipad-д зориулсан “Дуучин Болд” аппликейшн байдаг. Тун удахгүй апйгоИ утастай хэрэглэгчид энэхүү аппликейшнийг ашиглах боломжтой болох юм. Энэхүү аппликейшн нь дуучны цомгуудыг сонсох, клипүүдийг үзэх, дуртай дуугаа itunes-ээс худалдан авах, тухайн дуугаа fасеЬоок, twitter-т хуулж болдгоороо онцлог юм. Удахгүй “В" продакшны “Гурван охин”, “Бид4” хамтлагуудын цомгууд мөн itunes дижитал дэлгүүрээр худалдаалагдахаар гэрээ хийж байгаа юм байна.
Зочин · 2014/05/23
anuu ginn hoohige sn hara
Зочин · 2014/05/23
anu giin **** ige sn hardaa
B production · 2014/05/22
3n ohin avgaichuud bson bn shde Bid 4 naad huvtsasan dree anhaarai arai bishee
Зочин · 2014/05/22
bid 4 huwtsaslalt joohon so bhiima pijak goonj omsood dooguur ni pvvz omstson bhiimaa