Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах тухай санал асуулга эхлүүлжээ
2022/02/16
Нийслэлийн зарим сургуулийн хичээлийн эхлэх цагт өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авахаар болжээ. Учир нь замын хөдөлгөөний ачаалалд зарим сургуулийн эхлэх цагийн хөдөлгөөн ихээр нөлөөлж байгаа гэж үзэж байгаа аж.
Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах, энэ зохицуулалтын дагуу нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг уян хатан болгох тухай санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулж эхлэхээр болжээ.