Монголын сайтын холбооноос Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, мэдээллийн технологийн “Айтүүлс” ХК-тай хамтран “Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын инженер техникийн ажилтнууд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Монголын сайтын холбооны гишүүнчлэл биш байсан ч уг сургалтад хамрагдах боломжтой байгаа нь энэхүү сургалтын онцлог юм.

Оюуны өмчийн хэрэглээ, ашиглалтаас гадна цахим орчны эрх зүйн зохицуулалт, хөгжүүлэлтийг онол практик тоон мэдээллийг танилцуулж байгаа нь үр өгөөжтэй байгааг сургалтад оролцогчид ярьж байлаа.