Дуучин Н.Ундрал 1000 ээжид ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тоглолт хийнэ
2022/02/23
Залуу дуучин Н.Ундрал ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр буюу МАРТ-8 баярыг тохиолдуулан 1000 ээжийг баярлуулж, үнэ төлбөргүй тоглолтоо хийхээр болжээ.
Хэзээнээс ээж нарыг магтан дуулдаг тэрээр нийслэлийн зургаан дүүрэг, эмэгтэйчүүдийн хорих, эмнэлэг гээд нийт 8 газар очиж ийнхүү үнэ төлбөргүй тоглолт хийн 1000 ээжид сэтгэлийн бэлгээ барих юм байна. Уг тоглолтынхоо хүрээнд дуучин Н.Ундрал “Ээжийнхээ ачийг яалаа даа” нэртэй нэвтрүүлэг хийж, Март-8-ний баяраар үзэгчдийн хүртээл болгохоор цаг наргүй ажиллаж байгаа аж. Дуучин залуугийн хувьд багаасаа урлагт зам мөрөө үлдээсэн нэгэн.
Тэрээр Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Хөгжмийн консерваторийг Дуурийн гоцлол дуучин мэргэжлээр бакалаврын зэргээр хамгаалсан мэргэжлийн уран бүтээлч юм.
Түүний дуулсан “Сайхан монгол бүсгүй”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Харц” зэрэг дуунууд нь хэдийнээ сонсогчдын хүрээлж болж, багагүй магтаал сонссон билээ. Ямартаа ч, дүүрэг бүрд очин олон сайхан ээжүүдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гэж буй дуучин Н.Ундралдаа уран бүтээлийн их амжилтыг ерөөе.
Daria · 2022/02/24
Hahaha hiine l bizdee tegeed surteishdee
Ард иргэд · 2022/02/23
Ямар гоё юм бэ амжилт