С.Амарсайхан: 3-4 өрөө байрны мөнгөөр улсын цементийн үйлдвэрийг хувьчилж авчхаад барьцаагүй, хамгийн бага хүүтэй зээлийг Хөгжлийн Банкнаас авчихсан
2022/02/24
Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг үнэгүй авсан хувьчлалыг цуцлах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр “Тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үгсэн хуйвалдаж "Эрдэнэт Медипас" эмнэлгийг үнэгүй хувьчилж авсан. Ганц энэ эмнэлэг биш, төрийн өмчтэй холбоотой олон жишээ бий.
Тухайлбал, Эрдэнэтийн "Хөтөл" цементийн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бараг 3-4 өрөө байрны мөнгөөр бүхэл бүтэн улсын аж үйлдвэрийн ууган голомт, цементийн үйлдвэрийг хувьчилж авчхаад барьцаагүйгээр, хамгийн бага хүүтэй зээлийг Хөгжлийн Банкнаас авчихсан. 300 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банкнаас авчхаад ямар ч төлөлт хийгээгүй байна. Ийм асуудал байж болохгүй...
Ер нь Хөгжлийн Банк хуйвалдаан, хууль бус үйл ажиллагааны банк болоод удаж байгаа. Гэхдээ шударгаар бизнесээ хийгээд, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа ч цаг үеийн хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж зээл, хүүгээ төлж чадахгүй байгаа ААН-үүд бий.
Түүнийг далимдуулж нөгөө талд нь төрийг үнэгүйдүүлж, өөрсдөдөө банк нэртэй схемүүд бий болгоод түүгээрээ дамжуулж хамгийн хямд зээл авч, буцаагаад түүнийгээ иргэдэд хэд дахин өндөр хүүгээр зээлдүүлдэг асуудал бий.
Хөгжлийн Банкны асуудалд зарим нь зээлээ тодорхой хугацаанд төлсөөр ирсэн байдаг. Харин заримыг нь төлүүлэх хүсэлгүй байсан учраас энэ зээлүүд төлөгдөөгүй юм.
Тухайлбал, дээр дурдсан Хөтөлийн цементийн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банкны асуудал байна. 500 тэрбумаар нь авчихсан байгаа юм.
Төлбөрийн чадвартай байгууллага, ААН-үүд нь өнөөдөр нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй л явж байна" хэмээн ярьсан юм.
DR. ADITYA · 2022/03/01
ЗОЧИН · 2022/03/01
МАН маш зөв ажилаж байгаа шүү, амжилт хүсье, хулгайчуудаас бүгдийг төр авах ёстой
Зочин · 2022/02/25
Зочин · 2022/02/24
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон та эмнэлэгтэй холбогдож болно [email protected]
senesen Mongoliin nyyr charai bainga il tod haragdana?.... · 2022/02/24
Dampyyrsan Mongoliig zasah gej yileen yzej yseen zylgaaj baina daa!!!emneh nehedyyd Mongoliig abilgal herenge mengeer dygnej baij dee!!dynkyy Mongol hyn gedeg amarhan hyyrtagdaj amarhan yrbah yum daa!!!arban har nygeldee jibsen ene Mongoliig hezee haana yaj cheberleh bol?...yag eneedereer bol men ch hezyy baina daa!!Mongoliig cheberlej boditoi bolgoh gebel holbogdolgyi darga tolgoitoi yabsan hymyys chyhyihgyi ni boltoi doo!!!bygd l heregt oroh biz ee!!!hynii synal gedeg alban tysaald ochibol ahiyyhan idej amidrahsan gedeg boltoi!!!!heerhii sasingyi hymyyjilgyi Amerikiig dyyriasan eneegiin Mongol seneb ee!!
зочин · 2022/02/24
Их атаа ч хүмүүсийн нэг байна
Зочин · 2022/02/24
худлаа хувьчлал нэрээр авсан зөндөө хөрөнгө байнаа
1 · 2022/02/24
Ер нь хувьчлал нэрийдлээр үнэгүй шахуу авсан тэр улсын мэдлийн барилгуудыг бүгдийг төрийн мэдэлд буцаан авч ДАХИН ДУУДЛАГА худалдаанд оруулах нь чухал байна аа. Тухайлбал: Ард кино үзвэрийн газар гэх мэт. Ард кино үзвэрийн газар бол хулгайлагдсан цаг хугацаанаас эхлээд түрээслэгдэж мөнгө хүүлэх хэрэгсэл болж байгаа шүү