Нөхрөө тагнуулддаг юм бил үү?
2014/05/22
Сайн байцгаана уу? Та нараас тусламж, зөвлөгөө авмаар байна.
Нөхөр бид хоёр хамт амьдраад найман жил болж байна. Нэг хүүтэй. Хүү маань одоо зургаан настай.
Асуудал гэх байхаар зүйлгүй сайхан л амьдарч байна. Гэхдээ сүүлийн үед нөхөр маань нэг л өөр болчихоод байна. Үсний засалтаа, үнэртэй усаа ч өөрчилсөн. Дуу аялаад л, хувцаслалтандаа их анхаарах болсон. Хэдийгээр сайхан болж байгаа нь надад таалагдаж байгаа ч гэнэт ингэж өөрчлөгдөж байгаа нь сэжигтэй санагдаад байнаа. Өөр эмэгтэй хүнтэй болчихсон юм болов уу? Гэж бодоод утсыг нь сэмээрхэн үзсэн эмэгтэй хүнээс ирсэн сэжигтэй гэхээр мэсэж нэг ч байгаагүй. Халаасыг нь орой бүр мэдэгдэхгүй үзэхээр сэжигтэй зүйл байгаагүй.
Гэхдээ эмэгтэй хүний нэг зөн совин байдаг даа. Нөхөр маань хүнтэй болчихсон юм шиг л санагдаад байна. Хойноос нь 1-2 өдөр мэдэгдэхгүйгээр тагнуулддаг юм бил үү? Эсвэл нөхөртөө итгээд анзаараагүй юм шиг орхих уу?