Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг наймдугаар сараас эсвэл 2023 оноос хориглох шийдвэр гарна"
2022/03/02
Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох саналаа Засгийн газрын хуралдаанд хүргүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өмнө нь мэдээлж байсан.
Уг шийдвэр ирэх наймдугаар сараас эсвэл 2023 оноос хэрэгжиж магадгүй аж.
Энэ тухай тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа "Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна. Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон.
Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.
Гэхдээ одоо ороод ирчихсэн машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг ч юм уу. Харин хөдөө орон нутагт бол хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз.
Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон" хэмээн бичсэн байна.
Түвдэн · 2022/03/02
Хотын түгжирлийг хэн буй болгосон. Хотын төвийг ямар ч төлөвлөлтүй болготол нь газрын наймаагаар барилга бариулсан эрх мэдэлтгүүд буй болгосон бус уу. Одоо болохоор приус унасан муу ядарсан ардуудаа үүнд золиос болгох гэж байгаа бол дэмий шүү. Тэмцэнэ. тэсэхийг чинь харья
зочин · 2022/03/02
Эцсийн эцэст хотыг түгжрэлд ортол нь барилга барьж бизнес түрээс хийж өндөр ашиг олж байгаа нөгөө хэсэгхэн бүлэг нь хожиж, цөөхүүлхэнээ түгжрэлгүй амьдарах хэрэг үү. Бусад нь бүр хотын төв рүүгээ ч орох эрхгүй. Харин ч түгжрээн байж барилга барисанууд нь түгжирлийнхээ татварыг тогтмол төлж улсыг хохиролгүй болгож байх хэрэгтэй.
Зочин · 2022/03/02
хувьсгал жижэг зүйлээс эхэлнэ шүү хотын төвөөр том жипнүүдээл явуулах гэсэн ядарсан арга байна дөнкүү минь
зочин · 2022/03/02
Элит нь ч бай эгэл нь ч бай ижилхэн эрхтэйгээр хотдоо амьдарцгаана шүү. Харин ч эгэлүүд Хотын төвд түгжиртэл барисан байрнуудад нь амьдарахгүй байгаа нь өөрөө түгжрэлийн эсрэг хувь нэмрээ оруулж байгаа шүү. А бүсэд түгжиртэл амьдараад байгаа, бизнес явуулж өндөр ашиг олоод байгаагаас нь татвараа ахиухан авах хэрэгтэй ш дээ. Хотын төвд нь амьдарахгүй байхад хотын төвөөр улсынхаа эдийн засагт хэмнэлттэй хямд машинаар явах эрхэнд нь арай ч халдаж болохгүй байхаа
зочин · 2022/03/02
энэ түгжрэлийг үүсгэсэн нь эгэл ардууд лав биш шүү. Харин түгжиртэл нь газрыг хахуульдаж өгсөн, түгжиртэл нь хотын төвд барилга барисан хүмүүсээс нь гарцаа хай. Ийм шийдвэр гаргалаа гээд хэн хожих вэ. Нөгөө л хотын төвд байрлагч нар, эгэлүүдийг хөөж гаргачихаад бүр түгжрэлгүй жаргацгаах хэрэг үү. Тэр замаа өргөжүүлэх, захаа нүүлгэх юмаа ярьсан дээр байхаа. Тойрч суусан бугнуудынхаа явуулгаас болж Приусчингүүдийнхээ дундах ритэнгээ алдав даа
Зочин · 2022/03/02
Зочин · 2022/03/02
Яг зөв энэ нэг бөх чинь буруу попорч байж 2024 оны сонгуулиар намтайгаа хамт лааз өшиглөх байлгүй дээ.
Зочин · 2022/03/02
Хөөе тэнэг бөхчин минь машины импортын асуудлыг чам шиг нусгай дурак мэддэггүй юм. Бага ард түмэн буюу Улсын их хурлаар шийддэг юм. Чи муу зүгээр попрох юмаа олж попор
Ё · 2022/03/02
Хуцдаг хулгайч вэ буруу хуультай гэж ад үзээд байгаа япон машин чинь маш бөх гарын ая дааж байгаа шүү
zochin · 2022/03/02
Приус унадаг ард түмнээсээ санал авалгүйгээр их хуралд гарсан нэг ч гишүүн байдаггүй л юм даа. Харин бараан захуудаас хандив авалгүй их хуралд гарсан нь зөндөө шүү
х · 2022/03/02
Буруу рультэй машины импортыг зогсооход машины тоо буурна гэж ямар эрдэмтэн тооцоолдог байна аа. Харин машины үнэ өсч, импортлогчдын орлого нэмэгдэнэ гэвэл илүү үнэнд ойртоно. Зүгээр л өөр гарц хай. Замын өргөтгөл хий, Хороолол доторх замыг шинэчлэл хий. Хэрэв ингэж хориглоод машины тоо буурч түгжрэл арилахгүй бол ёстой онигоо болж ард түмэн тооцоо бодно шүү.
Зочин · 2022/03/02
Одоо хотын түгжирэлд нийслэл хотоо хархоринд шилжүүлэх их дээд сургуулийг хотоос гаргах өөр гарц үлдсэнгүй дээ зүгээр суухаар гэдэг шиг ажил хийсэн дүр үү буруу зөв жолооны хүрд түгжирэлд нөлөө үзүүлэх үү