"Шилдэг өнгө" продакшн “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл энэ удаад хүүхдэд зориулсан хоёрдахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулгалаа. Тус хамтлагийнхан өмнө нь “Баавгай дуулах уу”? хүүхдийн жүжгийг тайзнаа амилуулж бяцхан үзэгчдэдээ бэлэг барьж байсан билээ.

"Эх үрсийн баяр"-т зориулан Диснейн Аладдин хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр бяцхан хүүхдүүдэд ээ болон бүх насныханд зориулсан шинэлэг, өнгө аястай тавихаар бэлэн болсон байна.

Хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн баатрууд болох Жасмин, Жабарыг дэргэдээс нь харах боломжтой. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь тавдугаар сарын 29-нээс эхлэн  Монголын хүүхдийн ордоны тайзнаа тавигдана.

Жүжгийг хүүхдүүд ээ хүргэхэд дэмжсэн байгууллагууд: "Соёл, Спорт аялал жуулчлал"-ын яам, "Скатейл" группын хамт олондоо талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад, уг жүжгийн зохиолыг "Шилдэг өнгө" продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж, бичжээ. Найруулагчаар нь Ц.Хүсэлбаатар ажиллажээ.

 

Д.Ана