Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар УБ хотын гаалийн газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр гаалийн байцаагчид хувийн хэрэглээний хувцас гэж мэдүүлсэн илгээмжнээс их хэмжээний үнэт эдлэл гарч байгааг илрүүллээ.

 

Өнгөрсөн долоо хоногт  нэгэн эмэгтэй гаалиас бараа бүтээгдэхүүнээ авахдаа лайв хийж, бухимдлаа илэрхийлж буй бичлэг цацагдсан.

Тэгвэл үүнд Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Сошиалд лайв хийгээд байгаа иргэн Ю нь бараагаа гаальд мэдүүлсэн боловч хяналт шалгалтын явцад дутуу мэдүүлсэн байна. Ингэхдээ 4-5 дахин дутуу мэдүүлсэн байна. Тийм учраас хүч нэмэгдүүлэн орж ачааг нь шалгасан. Тодруулбал, иргэн Ю-тай холбоотой 307 ачаа барааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Дахиад цаана 122 ачаа бараа байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Ирээд бараагаа шалгуулаад ав гэхээр ирэхгүй байна. Тэгээд лайв дээрээ хяналт шалгалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого их хийж байна. Зайлшгүй зөрчилтэй бараан дээр нарийвчлан шалгалт хийх ёстой. Гэтэл олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн байгаа юм" гэлээ.