Ж.Батсуурь: Би намын даргын сунгаанд өрсөлдөх ₮500 саяын дэнчингээ төлсөн
2022/03/15
Ардчилсан намын даргын сонгуульд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бүртгүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл түүнтэй өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бүртгүүлсэн байна.
Тэрбээр "Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгааг зарласан. Дөрөвдүгээр сарын 3-нд дүнгээ гаргах ёстой. Энэ сунгаанд АН-ын гишүүн ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. Тиймээс би нэрээ дэвшүүлсэн. АН УИХ-д суудалтай нам учраас парламентын гишүүн энэ намын даргалах байх ёстой гэдэг үзэл санаатай хүн.
Экс Ерөнхийлөгч маань нэрээ дэвшүүлсэн. Ингээд хоёр хүн нэрээ дэвшүүлээд байна.
Би дэнчингийн 500 сая төгрөгөө төлсөн байгаа" гэв.
sugarma · 2022/03/15
alivaa songuulid munguur buuljij bgaa luivarchid l oroltsdog bolj, tsever yos zui bolovsroltoi yduu etgeed bol tsaashaa honshooroo tat ,yduu hun songogdoh erh bhguiee.
Зочин · 2022/03/15
zindaa chin dutnaa. ene bol uls tur aj ahui bish, batsuuria bolij uzee