Х.Баттулга: Нэг намын Төрийн өндөрлөгүүдтэй нийгэм ямар байдгийг яс махаараа, амьдралаараа мэдэрч байна
2022/03/16
Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өнөөдөр тус намын Сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг гардууллаа.
АН-ын даргад нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга:
- Ардчилсан намын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол улс цаашдаа парламентын засаглалтай, иргэд нь төлөөллөө сонгуулиар сонгодог парламенттай байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Бид нэг намын Төрийн гурван өндөрлөгтэй нийгэм ямар байгааг яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Тиймээс АН парламентад тодорхой байр суурьтай байх эсэхийг шийдэх сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна гэлээ.
Мөн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ: "Хөгжлийн банктай холбоотой ямар ч асуудал байхгүй. Худлаа шүү " хэмээсэн юм.
Ардчилсан Намын даргад нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэнийхээ дараа сунгааныхаа анхны уулзалтанд оролцохоор Хэнтий аймгийг зорилоо.
Зочин · 2022/03/16
BATSUURI ENE UDAA ARAI L ZUULDUUD ULS TURIIN TOGLOOM BOLNOO. TOGLOOMIIG SAIN MEDDEG MEDERDEG HUN AN-g AVCH ULDEJ CHADNAA. BATSUURIIG NOGOO TAL ZAJILAKHGUI ZALGINA.
Монгол · 2022/03/16
Х,Батулгыг сонговол Монгол улсад хэрэгтэй, Ж,Батсуурийг сонговол АН-д ашигтай алийг нь сонгохоо АН-ын гишүүд шийднэ, Бод бод бас дахин бод
zochin · 2022/03/16
Ene hun odoo biznesee hiimeer yum
Зочин · 2022/03/16
аль ардчилсан намаас сонгогдох эрхээ аваад байнаа бүр төөрөлдчихлөө