Ихэнх нутгаар дулаарна
2014/05/24
2014 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 5 дугаар сарын 26-наас 2014 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, 28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 27, 29-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 26, 28-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.