Цар тахлын үеийн ажиллах хүчний хомстлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөд Солонгосын засгийн газар одоо тус улсад байгаа гадаадын 130,000 гаруй ажилчны визийн хугацааг сунгах болсныг өнөөдөр зарлажээ.

Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд визийн хугацаа нь дуусаж байгаа 132,000 гадаад ажилчны оршин суух эрхийг нэг жилээр сунгах болсныг Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яам, хууль зүйн яам мэдэгдсэн байна.

Гэхдээ эдгээр ажилчид өмнөх визээ сунгуулаагүй буюу анх удаа сунгуулах гэж байгаа тохиолдолд дээрх журам үйлчлэх гэнэ.

Харин өмнө нь нэг жилээр сунгуулаад хугацаа нь дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 30-ны хооронд дуусаж байгаа бол нэмэлт 50 хоногоор сунгаж өгөх юм байна.

Ажил олгогчид гадаад ажилчдынхаа өмнөөс сунгуулах хүсэлтээ засгийн газрын онлайн системээр гаргаж өгөхөөр болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News