Ж.Эрхэмбаатар: "Хангай" хотхон барьцаанд байгаа учир гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй
2022/03/29
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Эрхэмбаатар хэлэхдээ "“Бэрэн” групп хоёр чиглэлээр зээл аваад эргэн төлөөгүй. Тиймээс “Хангай” хотхон барьцаанд байгаа шүү. Худалдан авлаа ч гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй учраас иргэдэд сэрэмжлүүлж байна" хэмээсэн юм.
"Бэрэн" компанийн тухайд нийт зургаан блок байшин байгаа. Үүнээс хоёр блок нь банкны барьцаанд байгаа хэр нь зарагдсан. Энэ нь иргэд хохирох эрсдэл бий болгож байна. Иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч орон сууцны гэрчилгээ нь гарахгүй. Энэ нь "Бэрэн" компанийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байгаа.