Тамхины татварыг нэмэхэд анхаарах зүйлс !!!
2014/05/26
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” хэлэлцүүлэгийг хийлээ. Тэдний ярьж байгаагаар тамхины татварыг нэмэгдүүлж, тэр хэмжээгээр нь тамхины үнийг нэмэх гэнэ. Ингэснээр тамхидалт 10 хувиар буурсан таатай үзүүлэлт байгаа ажээ. Энэ бол таатай сайхан мэдээ. Гэхдээ манай улсад тамхины татварыг нэмэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой юм.
- Архи, тамхины татаврыг нэмснээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсөж байсан түүх бидэнд бий. Тодруулбал 2012 онд архи, тамхины татварыг нэмэхэд тасалсан гурил 50-100 төгрөг, элсэн чихэр килограмм тутамдаа 200-300 төгрөгөөр нэмэгдэж байсан түүхтэй. Тэгэхээр татвараа нэмж байгаа бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхад анхаарах ёстой болж байгаа юм.
- Тамхины үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн тамхийг ширхэглэн авагчид олширч, худалдаалагчид нь хуулиаа зөрчих тохиолдол ихсэх болно. Тэгэхээр үүндээ хяналт тавих зайлшгүй шаардлага тулгарч байна.
- Тамхины татвар нэмэгдэж байгаа л бол үүнийг дагаж гарах сөрөг үр дүн нь нэмэгдэнэ. Тэгэхээр Тамхины хянлатын тухай хуулийнхаа хэрэгжилтийг улам төгөлдөршүүлэх хэрэгтэй. Өнөөдөр орцонд тамхи татагчид байсаар байна. Гудамжинд тамхи татагчид байсаар байна. Тэднийг цагдаа нар болиулах үүрэгтэй ч торгох эрх байхгүй. Харин Тамхины хяналтын тухай хуульд хэн нь хянаж, торгох нь тодорхойгүй байна. Ядаж л энэ мэт жижиг асуудлаа шийдчихээд татвараа нэмэх талаараа ярих хэрэгтэй үгүй бол Тамхины хяналтын тухай хууль нь өөрөө хэрэгжихгүй болж, “цоорхой нүх” нь улам томрох эрсдэлтэй.
- Татварын нэмснээр хамгийн их анхаарч ажиллах ёстой зүйл бол тамхи нууцаар оруулж ирэх, татвараас бултах гэхчлэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, нэмэгдүүлэхгүй байхад анхаарах.
- Ер нь тамхины татварыг нэмснээр жижиг худалдаачдыг зах зээлээс шахаж, тамхины монополуудад давуу байдал үүсгэх хандлага байдаг. Тэгэхээр тэдэндээ хяналт тавих эрх зүйн орчиндоо давхар хяналтаа тавих хэрэгтэй.
Энд зөвхөн хяналтын асуудлууд гол төлөв яригдаж байгаа нь Тамхины хяналтын хуулийн хэрэгжилт муу байгаатай шууд холбоотой юм. Тэгэхээр татвараа нэмэхээсээ өмнө Тамхины хяналтын тухай хуулийнхаа цоорхойг нь нөхөж, алдааг нь засчихаад татвараа нэмбэл илүү үр дүнтэй байна байх. Үгүй бол өнөөдөр гаргасан амжилтаасаа хэдэн алхамаар ухрах гээд байгааг анхааруулъя.
Зочин · 2014/05/27
******хийг нууцаар ихээр оруулдаг хүмүүсийн ард эрхэм их хурлын гишүүн эрдэнэчимэг байдаг тэгээд ч ******хины үнийг хөөрөгдөж ашигаа нэ****************** гэсэн алсын хараатай бодлогын асуудал гэж юм мэдэх хүмүүс яриад байгаа шүү их улайраад байгааг нь бодохлоор ортой л юм шиг
Зочин · 2014/05/27
Bi ooroo bolon manai ger buld ***hi tatdag hun er baihgui l dee.gehdee deerhi huntei sanal neg bnaa.