“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ. Ийнхүү их хотын хүүхэд залуусыг байлдан дагуулсан “Анхны үнсэлт” мюзикл зургаадугаар сарын 1-нд буюу эх зрсийн баярын өдрөөр 19:00 цагаас “Залуучуудын соёлын төв”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдох нээ.

  Мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн мюзиклын дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа аж.

   “Анхны үнсэлт” мюзикл  зуун хувь амьдаар тоглогдох бөгөөд тайз нь дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын хөгжмийг амьдаар эгшиглүүлж, дуучид уран бүтээлчид нь жинхэнэ амьдаар дуулж, дуу хөгжмийн сайхныг үзэгчдэд мэдрүүлэх нээ. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг мэдрүүлэх “Анхны үнсэлт” мюзиклыг үзээрэй хэмээн уриалж байна. Мөн “Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны фэйсбүүк хаягаар зочилж анхны үнсэлтийнхээ нандин дурсамжыг

үлдээгээрэй.www.facebook.com/ankhniiunselt

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.