Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зам засвар, шинэчлэл, бүтээн байгуулалтын талаар нэгдсэн мэдээлэл өнөөдөр өглөө. 

Тухайлбал, энэ жил Замын сангийн хөрөнгөөр Засгийн газрын ордны баруун, зүүн зам болон Гэсэр сүмээс өгсөж, уруудсан замыг шинэчлэх юм байна. Эдгээр замыг 2007-2008 онд барьсан. Үндсэндээ 14-15 жил болж байгаа, эвдрэл гарч, урсгал засвараар янзалсаар өнөөдрийг хүрсэн гэдгийг албаны хүн хэлэв. 

Мөн нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Энэ жил Замын сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх замын засвар шинэчлэлтийн ажил удахгүй эхэлнэ. Тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Гэсэрийн уулзвараас Тасганы овоотой холбогдсон зам болон Дөрөвдүгээр дэлгүүрийн хойд уулзвараас 32-ын тойрог хүртэлх зам болон усны гудамж, Содномын гудамж гэх мэт 14 байршилд замын шинэчлэл хийнэ. Бродюр солих гэсэн тусдаа ажил байдаггүй. Замын шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн, муудсан хашлагыг сольдог" гэлээ.

ВИДЕО: