Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл 5-р сарын 11-нд "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: "Нийт иргэд, нэн ялангуяа өөрийнхөө намын гишүүдэд хандан мэдэгдэл хийлээ.Монголыг 2 дахь Беларусь болгох гэсэн хандлага гарч ирээд байна. Путины гар хөл болгох гэсэн үйл ажиллагаа хүчээ аваад байна. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, манай намын гишүүн Х.Баттулга оролцож байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН бол үндэсний эрх чөлөөний үзэл баримтлалтай нам. АН бол үндэсний эх оронч үзэлтэй нам. Монголын тусгаар тогтнол, ардчилал руу өнгөлзсөн харийн үйлдлийг  хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс хойш байдал улам хурцадсан. Та бүхэн Гадаад Харилцааны Сайд байсан Л.Эрдэнэчулуун нарын ярьсан зүйлийг мэднэ. Ер нь тэр битгий хэл улаан цайм Путины халдлагыг дэмжих хандлага улам бүр хүчтэй болж ирсэн.

 

Путин Украин руу дайрахдаа дэлхийн ардчилалд, Монголын ардчилалд дайн зарласан. Үүнийг дэмжсэн Путины 5-р цуваа бол хүчээ авч ирсэн.

 

Тийм учраас Нийслэлийн намаас цуглаан зохион байгуулья, ардчиллаа хамгаална, тусгаар тогтнолоо хамгаална аа, Путины 5-р цувааны удирдагч болон АН-ын нэрийг барьж яваа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай бид энэ 5-р цувааныхаа үйл ажиллагааг  таслан зогсоохыг шаардаж тэмцэх болно" гэв.

 

М.Чой