АН-ын 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн бүх гишүүдийн "Онц хурал" өчигдөр 12:00 цагт нэгэн зэрэг боллоо. 

Ардчилсан намын бүх гишүүд улс орон даяар аймаг, дүүрэг, сумандаа хуралдаж, асуудлаа хэлэлцсэн түүхэн тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө. 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн бүх шатны гишүүд нэгэн зэрэг хуралдаж анхан, дунд шатандаа эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Дээд Шүүх хуулийн хугацаандаа багтаан АН-ын даргын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхийг шаардлаа.

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

АН-ын бүх гишүүдийн Онц хурлын талаар  Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, 

“Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.04.30-ны өдөр хуралдаж өөрсддөө олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 330 сумын бүх гишүүдийг нэгэн зэрэг хуралдуулъя гэдэг шийдэлд хүрч энэхүү хурлыг зарласан. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар маань бүх гишүүдийн хурлаа зарласны үндсэн дээр өнөөдөр АН-ын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум бүх гишүүдийн хурлаа хуралдуулж байна. Улс орон даяар хуралдаж байгаа АН-ын нийт гишүүддээ амжилт хүсч, талархаж байгаагаа илэрхийлье. Хуралдаанд оролцож байгаа нийт гишүүд маань улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хямрал, авилга, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлуудыг хэлэлцэн эрх баригчдад шаардлага гарган хүргүүлэхээр ажиллаж байна.

 

Ардчилсан намын 117000 гишүүний саналаар сонгогдсон дарга Халтмаагийн Баттулгыг УДШ бүртгэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бидний эвлэлдэн нэгдэх эрх болоод АН-ын нийт гишүүдийн сонголтыг хүндэтгэ гэсэн шаардлагуудыг нийт гишүүд маань хүргүүлж байна. Уг шаардлагадаа Монгол Улсад хараат бус шүүхийн тогтолцоо байгаа эсэхэд эргэлзэж буйгаа ч мөн илэрхийлж байна. 

 

Мөн Ардчилсан намын гишүүдийн эв нэгдлийн асуудлыг хэлэлцэн ярилцаж байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, АН-ын сонгуульт гишүүд, УТЗ-ийн гишүүдийг эв нэгдэлтэй байж АН-ын үндсэн дүрэм, үзэл баримтлалыг барьж ажиллахыг шаардсан шаардлагуудыг тус тус хүргүүлж байна. Түүнчлэн АН-ын лидерүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэлдэх газраа олохоо байсан мэт С.Зориг агсны хөшөөн дээр очиж хэрүүл хийдэг ээ болимоор байна. Энэ хүнийг үнэхээр хүндэтгэдэг бол тайван байлгаж өгөөч гэж намын гишүүд шаардаж байна. Намын хэрүүлдээ С.Зориг агсныг оролцуулдаг ах нартаа хандаж хэлэхэд, С.Зоригийг тайван байлга гэж хэлье! "гэв.