“Мах Импекс” ХХК цагдаагийн байгууллагад ханджээ
2022/05/16
Хятад руу мах экспортолдог гэх нэгэн компани Эмээлтэд бохир орчинд бэлтгэсэн өмхий махыг үнэрийг нь дарахаар бодист хольсон байж болзошгүй талаар мэдээлэл сошиал орчинд тарсан.
ШӨХТГ-аас уг компанийн үйлдвэрт шалгалт хийхэд мах экспортлох тусгай зөвшөөрөлгүй компани байсан бөгөөд агуулахдаа хөлдөөсөн мах нь өөр тусгай зөвшөөрөлтэй “ХКҮ” гэдэг компанийн хаяг, шошготой байсан талаар бид мэдээлсэн. Тэд “ХКҮ” гэдэг компанийн шошготой махыг агуулахдаа хадгалж байснаас өөр зүйлгүй гэж мэдүүлсэн аж.
"ХКҮ" компани нь “Мах Импекс” ХХК-ийн салбар үйлдвэр юм. Тиймээс дээрх шалгалтаас дүгнэхэд "ХКҮ" компани зөвшөөрөлгүй мах бэлтгэлийн компаниар бэлтгүүлсэн маханд хаяг, шошго нааж экспортолдог байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.
Тэгвэл “Мах Импекс” ХХК-ийн зүгээс үүнийг үгүйсгэж буй бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. Эл асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтоох юм.
Зочин · 2022/05/17
Зочин · 2022/05/16
Хүмүүсийг төөрөгдүүлж жүжиг зохиов
Зочин · 2022/05/16
Шал худалаа жүжиг , одоо л мэдэв гэж...компанийн нэрээ хужаад өгчхөөд үйлдвэрээ бүх юмтайгаа алдахын даваанд жүжиглэв. Бүгд хужаа нар ажилчид нь