С.Эрдэнэ даргатай АН-ынхан Дээд шүүх дээр байгаа Х.Баттулга даргатай АН-ынхантай нүүрэлдэв
2022/05/20
/2022.05.20/ УДШ Х.Баттулгын хувь заяаг дэнслэнэ. Тодруулбал, түүнийг Ардчилсан намын даргаар бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм.
Яг одоо Дээд шүүхийн гадна үймээн болж байна. Иргэд Дээд шүүхийн байр руу орох гэж бөөнөөрөө дайрч, тусгайгийн алба хаагчид ирж хамгаалалтад гарсан байдалтай байна. Өчигдөр тус шүүхийн гадна жагсаал болж, иргэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болно, амьдрах утга алга гэх мэтчилэн лоозон барьж жагссан билээ. Уг жагсаал өнөөдөр үргэлжилж буй нь энэ юм.
Тэгвэл Х.Баттулгын эсрэг тал буюу С.Эрдэнэ талын М.Тулгат даргатай АН-ынхан бас Хэлмэгдэгсдийн жагсаал зохион байгуулж байна. Тэд "Монголыг Беларусь болгохгүй" хэмээх лоозон барьжээ. Улмаар явсаар Дээд шүүхийн замын эсрэг талд буюу Нийслэлийн цагдаагийн газрын үүдэнд ирж, замын нөгөө талаас "нүүр" тулалдав.
Энэ үеэр М.Тулгат "Х.Баттулга болон түүний төлөө жагсаад байгаа хүмүүсийн амнаас нэг л үг гараад байна. Х.Баттулга ялж байж л АН ялна гэнэ. Юу яриад байгаа юм бэ. Тийм нэгдэл ялж байснаас ялагдсан дээр. Хэн нэгэн магадгүй гадны санхүүжилтээр, нийгмийг айдас хүйдэст автуулж, намаа хагалж байгаад зайдагнах асуудал биш. Та нар хуулийн дээгүүр битгий алх. Хууль, дүрэм, журмаар нь аваад үзвэл жинхэнэ АН энд байна. Х.Баттулга Ерөнхийлөгч хийх хугацаандаа хүний эрхийн төлөө юу хийсэн юм бэ" гэлээ.
hg · 2022/05/20
Дээд шүүхийн гадна сууж байгаа хүмүүс бүгд өндөр настан харагдана лээ. Энэ настангууд уг нь ингэж зүгээр сууж байгаад 50,0 мянган төгрөг авч байхаар уранхай гутал оёод 5,0 мянган төгрөг авах нь амттай баймаар санагдах юм. Тэгээд ч үр хүүхэд хойчдоо үлгэр дуурайл болох настан байж хаа хамаагүй / шударга бус хүн гэж яригдаад байгаа / хүний төлөө мөнгө аваад сууж байх ч гэж. Бүтээж байж орлоготой мөнгөтэй болдог байвал энэ нийгэм зөв гольдролдоо орно биз дээ
ЗОЧИН · 2022/05/20
НАМАА унагааж хагалган бутаргасан