Эмээ маань ердөө үр хүүхдээ боддоггүй хүн байна аа яах ёстой вэ?
2022/05/23
Нэр нууцлаал послоод өгөөрэй Сайн байна уу грүүпийн гишүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй болоод байна аа
Би бүр аргаа бараад яах учраа ч олохоо байна аа. Би хар багаасаа айлд өссөн, харин ээж маань эмээг насан туршдаа асарч байгаа. Тэгтэл эмээ маань ердөө үр хүүхдээ боддоггүй хүн байна аа яах ёстой вэ?
1-т өөрийнхөө хүүхдүүдийг бүтэн амьдралтай байлгадаггүй дандаа голд нь муудалцуулж худлаа хэлж нөхөр, эхнэрүүдээс нь салгаж үр хүүхдүүдийг нь өнчрүүлнэ. Ээж маань хүүхдүүд дундаас нь үг дуу цөөтэй өөрийнх нь үгээр л амьдардаг даруухан хүн. Одоо хүүхдүүдээс нь бүтэн амьдартай ганц л хүн байгаа бусад нь нөхөргүй эхнэргүй зарим нь хүүхэдгүй өтөлж байна. Жич ээжийг нөхөртэй нь байлгавал өөрийг нь асрахаа болино гэж айгаад аав ээж 2т маань худлаа хэлээд салгасан байсан.
2т өөртөө бурууг огт авахгүй. Ээжээс маань бусад хүүхдүүд нь эмээг огт хайхрахгүй бараг үзэн яддаг. Ярьдаггүй тоодоггүй, хэд хоног харах гэж бөөн уур болдог. Жич манай эмээ өөрөө хүний уур хүргэхдээ маш сайн. Тэглээ ч бусад хүүхдүүд нь ээжийг бодвол хэл амтай ууртай болохоор тас загинаад л суулгадаг. Ээж маань тийм биш болохоор бусад хүүхдүүддээ юм хэлж чадахгүй байж ээжийг маань их загнаж зааж тушаах дуртай.
3т ээж маань ажлаа хийнэ эмээг асарна гээд мэдрэлийн архаг ядаргаанд орж тархиндаа тал харавсан. Тэр үед би ээжийгээ чадлаараа асарч эмнэлгээр явж бүрэн эмчлүүлж хөл дээр нь босгосон. Дараа нь бас л байдгаараа ээж эмээг асарсаар л байсан. Тэрнээс хойш хэдэн жилийн дараа ээж маань хорт хавдар сүүлийн шатандаа орсон. Би ээжийгээ дагуулаад чадхаараа л эмчилгээ хагалгаа бүх юмыг нь хийлгэсэн, энэ хооронд эмээг бусад хүүхдүүд нь асарч байгаад 7ч хоноогүй эмээг асарч чадахгүй юм байна, ээж чинь эмээг чинь асарч яадахгүй юм чинь эмээг чинь асрамжийн газар өгье гэсэн. За бас арай болохгүй байх гээд би ээж эмээ 2ыгоо өөрөө асарна аа гээд би өөр дээрээ авсан ээж маань хөл дээрнэ босоод би ажилдаа яваад ээж маань эмээг хараад үлддэг болсон. Тэгтэл саяхан ээж маань дахиж мэдрэлийн ядаргаанд орж хий юм харж сонсож маш их ууртай болж ухаан санаа нь орж гарсан би ажлаа таслаад ээжийгээ асраад давхар эмээгийн хоол цайг хийж өгч эм танг нь уулгаж усанд оруулж хувцасыг нь угааж байсан.
За эмээд болохгүй байгаа гол асуудал нь хүүхдүүдийнхээ голд дандаа худлаа ярина. Ухаан санаа нь бол зүв зүгээр байгаа. Чих л хатуу болсон гэхдээ сонсоно. Ээжтэй үлдэхээрээ орой нь надад ээж чинь намайг зодсон барьсан гэнэ. Надтай үлдэхээрээ дараа өөр хүнд намайг зодсон барьсан гэнэ. Жичийн жич уг нь эмээгийн ухаан санаа зүв зүгээр, бид нар эмээдээ огт гар хүрдэггүй мянга уур хүрч байсан ч гар хүрч зүрхэлдэггүй.
Бас гэрт нь идэж уух өмсөх зүүх үзэж харах ер нь юу хэрэгтэй байна бүгд байгаа, бид нар хангалуун байлгах гэж чадлаараа ажиллаж авч өгдөг. Өөрт нь мөнгө төгрөг хэрэгтэй юм юу л байна бүх хүслээр нь байлгадаг. Эмээ ундаа пизза чикен бургер гээд бүгдэнд нь дуртай. Бүгдийг нь авч өгдөг ундаагүй сүүтэй цайгүй хоолгүй ганц өдөр ч байлгаагүй ээ. Аль шим тэжээлтэй гэсэн болгоныг хуруу хумсаа хуйхалж байгаад авч өгдөг. Өөрийг нь ганц удаа ч мөнгө өг талханы мөнгө өг гэж хэлж үзээгүй. Тийм байхад л гаднаас хүн орж ирэхэд хоол идэж үзээгүй хүн шиг эсвэл бид нар юу ч өгдөггүй юм шиг: энийг би идэж болох юм уу, энэ ямар гоё амттай юм бэ би анх удаа л амсаж байна гээд л эсвэл банк орж эмний мөнгө гуйна банк орж тэтгэвээ авна гээд за тэр тэтгэвэрийг нь сардаа нэг удаа өөрөө очоод аваа гээд явуулахаар сард 2 3 очоод банкнаас мөнгө асуудаг юм шиг байгаан жич өөрт нь мөнгө бол байдаг шүү мөнгө хэрэглэх юм уг нь байхгүй дээ тэгээд эмээгээс зөндөө гуйсан: эмээ ингэж олон дахин банк ороод мөнгө асуухаар чинь үр хүүхдүүдийг чинь муу хэлнэ ээ та мөнгөгүй бол надаас ав аа банкнаас сардаа нэг л удаа тэтгэвэрээ авах ёстой ш дээ гээд гуйсан нэмэр алга юу дутаагаад байдгаа би ч ойлгохоо байсан.
Ер нь бол бичээд байвал маш их юм байна. Би одоо үнэхээр ядарч байна аа би өөрөө одоо давхар биетэй байнгын тонустай амарч чадахгүй байна ээжийгээ харахаар өрөвдөөд ээжийгээ эмээтэй битгий юм ярь битгий хоол ундыг нь зөө би зөөе та амар гээд эмээд ойртуулахгүй байгаа жич эмээ өөрөө хөл гар сайтай хоол ундаа өөрөө иднэ гэхдээ заавал хажуудаа тавиулуулна ус уух байсан ч байнга ээжийг зарна. Тэгээд аргаа бараад асрамжинд нь өгдөг байж гэж халаглаад одоо ч хамаагүй асрамжинд нь өгвөл яах бол гэж бодож байна. Өөр зөндөө асуудлууд гаргадаг өө үнэндээ бичхээс ч их болно яах вэ ах эгч нараа би бол одоо ээжийгээ хэвлий дэх хүүхдээ л бодмоор байна эмээг хайрлаад хэн ч тоохгүйг нь бодохоор өрөвдөөд байсан одоо харахаар уур хүрээд байна аа орой орж ирэх болгонд л банк ормоор байна гээд аргаа ядаад би пасспортыг нь авсан чинь одоо байнга чи миний тэтгэвэрийг авцнуу гээд л надад юу гэж өгөх вэ дээ уг нь манайд мөнгө үрэгдээд байх юм байхгүй юм чинь хэрэгтэй үедээ цуглуулж байгаад бөөндөнө авна биз дээ гээд пасспортыг нь байлгаад байсан одоо бүр цөхөрч байна аа өнөөдөр бүр аргаа ядаад хэрэлдлээ муу ээж минь л уйлж их хэцүү байхаар нь зүгээр дугай унтацгаая гээд хэрүүлээ шийдсэн ч юм байхгүй ор орондоо орлоо яах вэ би нөхөр маань энэ байдлыг мэддэг ч би бас нөхрөөсөө ч ичиж байна аа
шөнө ажлаа тараад ирэхэд нь эмээ хаалгаа цоожлоод оруулахгүй би байнга сэрүүн байж эмээг хаалга цоожлонгуут ардаас нь очиж онгойлгоно. Өөрөө өдөржингөө унтаад шөнө ажилтай хүмүүсээ огт бодохгүй бараг үүрийн 5 6 хүртэл байнга гэртээ юм түжигнүүлнэ. Нөхөр маань худлаа үнэн нүдээ аниал унтсан хүн шиг болж байгаад л өглөө ажилдаа гараад явна эмээг тэгж байна ингэж байна гэж надад гомдоллож байгаагүй ээ намайг албан ёсоор гуйгаад гэргийгээ болгож авсан ч ээж эмээ 2-ыгоо хажуудаа байнга чирдэг гэж ад үзсэн удаа нэг ч байхгүй ээ хөөрхий
Одоо бүр яахаа мэдэхээ болиод байна аа ээж эмээтэй юм ярихгүй байгаа болохоор л намайг гэрээс гарангуут эмээ ээжийг хоргоогоод гарая банк ороё энэ хэд юу гэж байна нтр гээл үнэн хэцүү орой нь орж ирэхээр ээжээс би асуухаар ээж яг л хэлнэ эмээ нь тэгж байна ингэж байна гээд өмнө нь бол хэлдэггүй байсан эмээг яагаад байгааг юу гэснийг нтр тэгээд л би эмээд битгий тэг гэхээр би юм яриагүй намайг гүтгэж байна гээл ёоо нээрээ жоохон ч настай хүний намба эмээ өвөө нарт байдаг сайхан чанар юу ч байхгүй зүгээр л гэртээ сайхан тааваараа зурагтаа үзээд хийж өгсөн хоолыг нь идээд чихэр боовоо идээд байж чаддаггүй дандаа яаж хүүхдүүдээ уурлуулахуу яаж яс хаях уу л гэж боддог байх одоо ээжийн бусад ах дүү нар ч бид нарыг үзэхгүй бид нар ч үзэхгүй болтлоо хагарсөөн
Яах ёстой вэ надад туслаач
Одоо ээжээсээ асууж бол зовоомооргүй байна ээжээс би эмээг асрамжинд өгчих үү гэж л асуусан ээж шууд л тэг тэг гэсэн өөр юм ярьж санаа сэтгэлийг нь уймруулмааргүй байна аль болох л тайван байлгах хэрэгтэй
DR. PRADHAN · 2022/11/13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN · 2022/11/13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Battsetseg · 2022/11/04
Magadgui
Зочин · 2022/11/03
Amidarch baigaa ger chin henii ger ve? Emeegiinhee gert amidarch baigaa bol emeegiinhee zaavraar l amidrana shuu dee hu. Gert ni ezen bolj suuchaad ezniig ni ad uzeed baij bolohgui shuu. Taarahgui bol gerees ni garaad yav. Ter hun uuriinhuu gert uuriinhuu duraad amidrah yostoi
Зочин · 2022/10/17
Санаа зоволтгүй өгдөг газар нь эмээгээ явуул даа, баярлаж мэддэггүй хөгшчүүл байдаг юм бна лээ
Зочин · 2022/10/17
эмээ чинь ээжид нь санаа зовдог юм шиг санагдлаа. тэгээд өөрөөс нь хойш хэцүүдэх байх гээд өөрөө биеэ даагаад амьдарч суралцуулах гэж байгаа гэж таамаглалаа. тэрнээс биш ямар ч эх хүн үрээ нэгэнт л амлуулсан бол голоо тасартал үрийнхээ төлөө зүтгэдэг юм билээ. эмээ чинь өнгөрвөл ээж чинь хэрхэн амьдрахыг төсөөлөөд үзээрэй...хамгийн гол нь ээждээ өөрөө шийдвэр гаргах эрх өгөөд, тэр гаргасан шийдвэрээ биелүүлэх боломжийг нь олгоорой...
DR. ADITYA · 2022/09/15
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA · 2022/09/15
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2022/08/24
Эмээгээ харахгүй хаашаа зайлах юм бэ? Та нарыг нялх балчирт чинь амандахаа өгч хайрлаж энхрийлж өсгөсөн хүн бол эмээ нар л байдаг.Тийм болохоор битгий эргүүтэж бай малнуудаа.Эмээгээ тээр шаагаад та нар жаргах уу? Холоо хэвтэнэ.Эмээ чинь та нарыг хараахгүй ч нас нь та нарыг хараадаг юм тэнэгүүд минь.Чи эмээгээ ад үзээд сайнаа хэзээ ч үзэхгүй, ээж чинь эхийгээ үзэн ядаад та нар бүгд амаараа шороо үмхэнэ гэж мэдэх үү? Үнэн тэнэгүүд л ийм юм ярь нь уу? гэхээс хэзээ ч ухаантай хүний амнаа ийм зүйл гарахгүй.Тийм болохоор та нар хэзээ ч сайн явахгүй хүмүүс бололтой. Эвийлж өсгөсөн ээжийгээ,эмээгээ үзэн ядна гэж байх уу? Хүний толгой мөрөн дээрээ зүүсэн адгийн малнууд байнадаа хохь чиньдээ амны хишгээ гүвж байвал заяа чинь.Ээж чинь өвдөөгүй юм бишүү худалч хүмүүс ийм л юм зохиодог худалчууд юм биш үү.
Саранхөхөө · 2022/08/08
Эмээ нь алцгеймер гээд өвчин байдаг тэрийг туссан байж магадгүй санагдлаа. Ар гэрийхэн нь мэдэхгүй байдаг юм билээ. Зүгээр хэвийн яриад байх шиг байдаг мөртлөө өвдсөн байдаг гэсэн. Яаж мэдэхэв эмчид үзүүлээрэй
DR. ADITYA · 2022/07/13
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
BAT · 2022/07/02
зочин · 2022/06/10
эмээ чинь зөнөж эхэлсэн бна. ийм хүмүүсийг харж бгаа хүмүүс угаасаа маш их стресст ордог болхоор сэтгэл санааны хувьд эрүүл хүмүүс нь өвдөх эрсдэл ихтэй бдаг. хэрвээ монголд маань сэтгэлд нийцтэй асрамжийн газрууд бдаг бол асрамжийн газарт өгөх нь зөв л дөө. ялангуяа ээжийн чинь бие муу бгаа бол эмээгээсээ хол байлгасан нь дээр. эмээгээ асрамжийн газарт өгөх гэж бгаа бол бусад хүүхдүүдтэй нь сайн ярилцаж бгаад өгөх нь зөв гэж бодож бна.
zochin · 2022/05/31
Ач охин эмээг асрах үүрэг хүлээхгүй хуулиар
зочин · 2022/05/24
хүн бодохгүй тэнэгүүдийг хаяаад амьдралаа бод
Tsetse · 2022/05/24
Buruu zonoj bgaa um bna daa ter gazart ni ogchod emee chini ooroo ooriigoo avaad yvchih hun bnaa ugaasaa um buhen ni belen jargaltai saihan gazar hun togtodgui umaa erthen ter gazart ni ogohgui bol chi torood bur hetsuu boloh um bna daa eejiigee gehuu emeegee geh uu hani ijil ur huuhdee geh uu harin tanai nohor ta 2 byuntai sain zaluus bnaa iim sain zaluusiin byuniig edleed bj chadahgui buruu zonoson emeegee asramjind ni ogood ovctei eejiigee harj asarsan ni chamd hamaagui deer shuu dee iim sain ohin hurgen 2 toi um chini eej ni udahgui buren edgereh bhaa tanai ger buliig burhan iveeg