ЗГ: ИРГЭНИЙ ХУРУУНЫ ХЭЭГЭЭ ӨГСӨН СУПЕРМАРКЕТУУД, ГОО САЙХНЫ САЛОНУУДЫН ДАТАГ УСТГАНА
2022/05/25
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. танилцуулж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байгаа.
Иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээг цахимжуулна. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авсан. Иргэдийн хувьд гэрээ хэлцэл, банкны зээлийн үйлчилгээг биеэр очихгүйгээр авах боломж бүрдэж байгаа юм. Хурууны хээгээр биш тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээ авна.
Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтарсан ажлын хэсэг гараад иргэний хурууны хээгээ өгсөн супермаркетууд, гоо сайхны салонуудын датаг устгах ажлыг зохион байгуулж байна.
Төрийн мэдээллийн аюулгүй байдлын үндсэн дээр халдлагаас хамгаалах төвийг ажиллуулж байгаа. Иргэдийн мэдээллийг хамгийн ихээр авдаг эмнэлэг, банк, банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль хэрэгжиж байгаа" гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "2022 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр БНХАУ-ын талтай зөвшилцсөн байна.
Жил гаруй зогсоод байсан Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсдэг.
Хуучин бол задгай тээвэр чингэлэгт шилжсэнээр үнэ өслөө гэсэн мэдээлэл байсан. Үнэ өндөр байгаа асуудлыг хил нээсний дараа их судалсан.
Жижиг илгээлтийн цахим худалдаагаар хийгддэг худалдаа Улаанбаатар нөхцөлтэйгөөр зарагддаг юм байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хүртэл хүлээн авагч нь мөнгөө төлчихдөг. Хүлээн авагчийн худалдаж авч байгаа бараанд Улаанбаатар хүртэл үнэ төлөгдсөн учраас хүлээн авагчийн зүгээс БНХАУ-ын хил болон хил хоорондын тээвэр, Монголын хилээс эцсийн цэг хүртэлх тооцооллыг нарийн гаргасан зүйл байхгүйгээр шууд Эрээн дээр ажиллаж байгаа тээвэр зууч компаниудын аманд багтаж мөнгөө төлдөг байжээ гэдгийг тогтоосон.
Үнийн асуудлыг БНХАУ-ын холбогдох газруудыг тавьсан. Эрээн дээр явагдаж байгаа сугалааг зогсоож өгөөч гэдгийг хүссэн. Гаалийн хяналтын талбайд орж ирсэн дарааллаар нь ачилтыг хийх нь зөв.
Тээврийн зардал бууна буухгүй гэдгийг одоогоор хэлж чадахгүй. Ачаа хүлээн авагч илгээгч хоёр тохиролцох ёстой.
БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан татан авалт нэмэгдэх болов уу гэсэн төсөөлөл байна" гэлээ.
Гантуул · 2022/05/25
Өрхийн эbнэлэг гарын хээ авч бнаш дэ БОЛИОЛЖ ӨГӨӨЧ!!!