77 хоног үлдэж, эдийн засгийн байдал доройтсоор зээлжих зэрэглэл уналаа
2014/05/28
УИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг Засгийн газрын дэргэд ажлын хэсэг байгуулан 70 гаруй ажлыг хийх төлөвлөгөө гаргасан. Гэтэл 100 хоногоос 23 хоног нь ард үлдсэн. Одоо засгийн газарт 77 хоног үлдлээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад валютын эрэлтийг ихэсгэж, цөөн хэдэн хувийн компанийг мөнгөөр угжаад авсан. Харин өдгөө эдийн засгийг жинхэнэ утгаар нь хямралд оруулаад авч байгаа бололтой.
Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг +B-с BB- болгон бууруулж байгаагаа мэдэгдлээ. Харин богино хугацааны B зэрэглэлийг хэвээр нь тогтоожээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, экспорт танагдсан нь зэрэглэл буурахад нөлөөлсөн байна. Зээлжих зэрэглэл буурснаар Монгол Улсын гадаад зах зээл дээрээс татах санхүүгийн эх үүсвэрийн өртөг нэмэгддэг сөрөг талтай юм.
Манай улсын зээлжих зэрэглэл 2012 оны сонгуулиас хойш гуравдахь удаагаа буурч байгаа нь энэ. “Standart and poors”-ийн үзүүлэлтээр манай улс зээлжих зэрэглэл “ВВ+” хэтийн төлөв нь эерэг болтолоо өсөөд байсан. Гэвч 2013 онд “ВВ+” зэрэглэлийг “В+” болгон бууруулж хэтийн төлвийг эерэг гэж тодорхойлсон бол 2014 оны 04-р сарын 29-нд “В+” зэрэгллийг хэвээр үлдээж хэтийн төлвийг “эерэг” байсныг “тогтвортой” болгон бууруулсан. “Standart and poors”-ийн энэхүү дүгнэлттэй “Moody’s” санал нэгдэж байсан.
Тэгвэл “Moody’s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг “В1” хэвээр үлдээж хэтийн төлвийг “тогтвортой”-гоос “сөрөг” гэж буруулснаа тайландаа тусгажээ. Олон улсын эдгээр агентлагуудын дүн шинжилгээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн бодитой мэдээлэл хүргэдэг. Ийнхүү зээлжих зэрэглэл буурч байгаа нь манай улсад хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд асар их сөрөг нөлөөтэй.
Өр ихтэй дээр нь гадаад валютаас эдийн засаг нь шууд хамааралтай байгаа энэ цаг үед 100 хоногт сэхээж чадахгүй гэж эдийн засагчид үзэж байгаа. Харин ч улам доройтуулах вий гэдэгт санаа зовнин суугаа гэдгээ өчигдөр болсон МАН-ын М.Энхболд үе үеийн УИХ, ЗГ-ын гишүүдийг хүлээн авч уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмад эдийн засагчид хэлсэн юм.
Монгол улсын нийт өр 11,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 68 хувь болж хуулиар тогтоосон босго болох 40 %-ийг аль хэдийн давж гарчээ. Монгол улсын нийт гадаад өр 19,2 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 34,3 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 195%-д хүрээд байна. Дотоодын зээлийн өрийн үлдэгдлийг нэмж тооцвол Монгол улсын нийт өр 45 их наяд 446 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 259 хувьд хүрсэн.
Мөн Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн байхад иргэдийн орлого нэмэгдээгүй нь хүн амын амьжиргааны түвшинг өдрөөс өдөрт доройтож байна.
Түүнчлэн нэг.ам долларын ханш 1830 хүрээд өсөөд л буй. Өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш нь 1821 төгрөгтэй тэнцэж байна. Дээрээс нь нэмээд ирэх сараас шатахууны үнэ нэмэгдэн гэдгийг дуулгаад авлаа.
100 хоногоос 77 хоног үлдэж монголын эдийн засаг сэхэх уу, уруудах уу гэдгийг харж л суухаас өөр замгүй. Харин эдийн засгийг сэхээн амьдруулж чадахгүй бол...
Х.Даваа
yadyy irgen · 2014/05/30
hemneh ch money alga
Зочин · 2014/05/29
Шинэ засаг маань юм хийх гээд мачийгаад л байна. Энэ олон улсын үнэлгээний байгууллагуудад манайхны шоронгийн дансанд орчихсон авилгачид нөлөөлөөд байгаа байж болох шүү дээ. Магадгүй Рио Тинто зэрэг акулууд Монгол улсыг бүр мөсөн буулгаж авах гэж ийнхүү хорлож байж ч мэднэ. Юутай ч бид тэвчээртэй байж, засгийн газраа дэмжих зөв.
ОЮУН · 2014/05/29
100хоног бол тавтай суудалд хэд хонох гэсэн л санаа шүүдээ ,100 хоногийн дараа амьдрал одоо байгаагаасаа улам дордноо
Зочин · 2014/05/29
Энэ хямарлын давуу талууд үрэлгэн зарлга гаргахаа болж хэмнэлт хийх болсон жишээ:Өдөр болгон машинаа ундаг байсан бол хэрэгтэй үедээ унадаг нийтийн тээврээр явдаг болсон бас машинаа өрөөө угаадаг болов . Үр дүн авто замын түгжирээ байхгүй болсон. Бие хүн хөдөлгөөнтэй болж биеийн жин багассан Өнжөөд архи уудаг байсан бол архи бүр ч амсахаа байсан.Үр дүн ухаан саруул халаасанд мөнгө байдаг болсон эм авж уухад зарцуулах болов Өдөрт гадуур хоололхоо болисон гэрээсээ ориг монгол холоо хийж аваад иддэг болсон. Үр дүн хоолны шингэц сайн бие хөнгөн элдэв төрлийн геннийн өөрчлөлттэй хоол эдэхгүй. Өдөрт гэртээ коло газтай ундаа эдэв төрлийн чихэр жимс авхаа болисон. Хүн их орж бараа авдаг дэлгүүрийг сонгож байгаад орж хүнсний зүйлээ авдаг. Учир нь бараа эргэлтгүй дэлгүүрийн бараа ******дах магдлал өндөр. Үр дүн гэр бүлээрээ мөнгөнд хэмнэлттэй болж эрүүл монгол холоо идэх болсон бие эрүүл болов.Үнтэй тарифтай утасны хэгэглээгээ болисон. Үр дүн утасаар удаан ярахгүй бас толгой өвдөхөө болисон.За тэгээд хувцас хунар авахаа багасгаад хуучин хувцаа янзлаад өмөсчих нь шүүдээ. Үр дүн элдэв дэлгүүр зах хэсэж цаг зав үрэхгүй олон хувцас угааж ус үрэхгүй амар байна даа. Хүмүүсээ бүгдээрээ хэмнэе хэмнэе эх дэлхийгээ хайрлая !!!
0000 · 2014/05/29
100 xonog ylger