“Атгуулах” гээд байна
2014/05/28
Сайн байцгаана уу? Би найз залуутайгаа үерхээд жил болж байна. Хамт амьдрах, нэг гэрт орох талаар ярилцаж эхэлж байгаа л даа.
Би өөрөө 20 настай оюутан. Манай найз залуу 25тай, захирлын туслахаар ажилладаг.
Анх болздог байхад миний өмсөх, зүүх, орох гарах талаар юу ч хэлдэггүй байсан чинь сүүлийн үед намайг палаж, юбка, богино шоорт өмсөхөөр уурлаад өөр юм өмс гээд заагаад байх боллоо. Бас найзуудтайгаа гарах гэхээр л хэн хэнтэй, хаана байх юм гээд хардаад байх юм. Уг нь хайртай бол итгэж болно биз дээ. Тэгээд ч би өөрийнхөөрөө баймаар байнаа.
Ингээд заагаад байхаар нь дургүй хүрдэг ч гэсэн хааяа үгэнд нь ордог л юм. Гэхдээ анхнаасаа ингээд атгуулаад байхаар нэг л сонин байнаа. Одоо ингэж өмсөж зүүх, орох гарахыг хориглож байгаа хүн хамт амьдраад ирэхээр яах бол? Эсвэл би хэтэрхий хүндрүүлж бодоод байгаа юм болов уу? Атгуулахгүй байх шалгарсан арга байна уу?