Вьетнамын Ханой хотод саатуулагдсан 7 Монгол иргэн 1984-1991 оныхон бөгөөд 2 нь ах дүү хоёр байжээ
2022/06/13
Ресторанд сууж байгаад банкны картаа хулгайд алдсан Шведийн иргэн утсаараа онлайн банкны гүйлгээгээ шалган үзэж 1 км-н зайд орших Trang Tien Plaza-д картаар нь гүйлгээ хийх болон бэлэн мөнгө ATM-с авч байгааг мэдэн цагдаад ханджээ.
Цагдаагийнхан мөрдлөг явуулж гудамж дэлгүүрийн камерууд болон зочид буудлуудын мэдээллийг шалгаснаар 7 хүн хамтдаа байнга зочид буудалд орж 1 хоночихоод байршлаа солин Вьетнамын өөр муж өөр хотуудаар явж байгааг тогтоосон байна. Тэднийг ачаа тээшээ чирэн Камбожийг зорих гэж байхад нь баривчилсан байна.
Тэд Швед иргэний картыг уншуулан хүн тус бүр бэлнээр 10K доллар авч бас үнэтэй эд зүйлс худалдан авсан байжээ.
Мөн 2019 онд Монгол улсын 6 иргэн (1990-1999 онд төрсөн, 4 эрэгтэй, 2 эмэгтэй) Вьетнамын Хошимин хотод бүлэглэн хулгай хийж байгаад баригдаж байсан юм байна
Эх сурвалж:
https://amp.cand.com.vn/.../bat-7-doi-tuong-nguoi-mong.../
https://thoidai.com.vn/xu-ly-nhom-nguoi-quoc-tich-mong-co...
Ёооооё · 2022/06/17
Бөгс улаймаар ичмээр юмнууд.
Зочин · 2022/06/17
Хулгайчид чангахан ял оноож гарсан хохиролыг төлүүлэх арга хэмжээ аваагүй авах юмгүй амьтан 2 чихийг нь авалтай биш гэсээр байтал монголчууд хулгайч боллоо францад монгол хүн нохой оруулддагүй дэлгүүр байдаг ёстой ичмээрээ
DR. ADITYA · 2022/06/14
Зочин · 2022/06/14
зочин · 2022/06/14
балайр юмнууд монголын нэрийг гутаасан заваан гахайнуудыг дахин бүү гадагш гарга
Зочин · 2022/06/14
Монголд ирвэл гадаад паспортыг нь насан туршид нь хүчингүй болгох хэрэгтэй. Монголдоо хулгайгаа хийгээд сууж байг.