Хүүхдүүд ээ, Нарнигийн шидэт ертөнцөөр аялцгаая
2014/05/28
Английн зохиолч С.Льюисийн 1949-1954 онд бичсэн "Нарнигийн он дарааллын түүх" хэмээх долоон цуврал ном нь 47 орны хэлээр, 100 сая хэвлэгджээ.
Мөн хүүхэлдэйн болон уран сайхны кино, театрын тайз, радиод жүжиг болсон.
Зохиолч С.Льюис Загалмайтны шашны уламжлалт мэдлэгүүд дээр Грек, Турк, Ромын домог, Англи, Ирландийн шидэт үлгэрээс санаа болон зарим дүрийг авч энэхүү зохиолдоо ашигласан нь өндөр амжилтад хүргэсэн байна.
Шинэ цаг үеийн хэдэн жаалууд сургуульдаа явах замдаа гэнэтийн тохиолдлоор Нарни хэмээх ид шидийн ертөнцөд очдог. Ярьдаг амьтад, ид шид, шулам, адал явдал, гайхамшигтай орд харш, хүмүүс гээд тэнд бүх юм ер бусын байна. Эцэст нь эдгээр хүүхдүүд энэ ид шидийн ертөнцөд шударга ёсыг тогтоохын төлөөх дайнд шулам тэргүүтэнтэй тулалдан дийлдэж, Нарнигийн хаан ширээг жинхэнэ ёсоор залгамжлах үйлсийг үргэжлүүлнэ. Энэ бүхнээ Аслан нэрт нэгэн арслангийн тусламжтайгаар биелүүлдэг билээ. Адал явдалд дуртай хэн бүхнийг энэхүү цуврал ном Нарнигийн ид шидийн ертөнцөд хүргэж өгөх болно.
“Хөх дэвтэр” хэвлэлийн газар хүүхдийн шилдэг зохиолын “Эрдэнэсийн сан 108” ботьдоо Нарнигийн он дарааллын түүхийг “Шидтэний зээ дүү”, “Арслан, шулам, хувцасны шүүгээ”, “Морь хүү хоёрын адал явдал”,”Ханхүү Каспиан”, “Үүрээр аялагч хөлгөөр”, “Мөнгөн сандал”, “Сүүлчийн тулалдаан” цувралаар хүргэж байна.
Зуны зугаатай өдрүүдэд бяцхан үрсээ Нарнигийн шидэт ертөнцөөр аялуулах боломжийг “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас олгож байна. Түүнчлэн хүүхдийн баярыг тохиолдуулан 20-30 хувийн хямдралтай худалдаалах боллоо. Утас: 9898-9959